СХД | Өнөр бүсийн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Нэгдүгээр хорооллын арын зам дагуух Өнөр бүсийн бүтээн байгуулалт /2023.08.22/ “НАМРЫН ӨНГӨ-2023” нэгдсэн арга хэмжээний хамт нээлтээ хийлээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар оролцож бүтээн байгуулалтын талаар иргэд, оршин суугчдад мэдээлэл өгсөн юм.

Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй баригдсан гарааш, контейнер, чингэлгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарын 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн захирамжаар буулган, газар чөлөөлөх ажил эхэлсэн. Тус онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 132 гарааш, контейнерыг буулгаж, газар чөлөөлсөн байршилд ногоон байгууламж, явган хүн, дугуйн замтай бүтээн байгуулалтыг хийж тохижуулсан юм.

Уг байршилд нийтийн эдэлбэр газарт байсан 899 гарааш, контейнер, төмөр чингэлгийг 2022 оны дөрөвдүгээр сараас буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Улмаар 2022 оны долоодугаар сараас дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газар чөлөөлсөн байршлыг дугуй, явган, авто зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих замын хамт тохижуулж дуусгалаа.

Мөн Өнөр бүсийн бүтээн байгуулалтын талбайд нээлтээ хийж буй “НАМРЫН ӨНГӨ-2023” нэгдсэн арга хэмжээ нь 2023 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.73) 2023 оны 08 сарын 24

Сумя дарга маань ногоон хувцаснаас салахгүй украйны ерөнхийлөгчийг дуурайгаад байна. Монголыг украйн шиг байхыг хүсээд байна уу. Аймаар. Манайхан сонор сэрэмжтэй байгаарай.

0  |  0
Хөөе(59.153.113.103) 2023 оны 08 сарын 24

Хөөе схд доргоо ядаж грашаа буулгаж дуусчаад шоудаач 3 жил буулгаадч барсангүйшдээ

0  |  0
Зочин(139.5.218.40) 2023 оны 08 сарын 24

Хаха, жаахан хүлээж, арай жоохон тордож байгаад ирэх жил, сонгуулийн өмнө нээлтээ хийхгүй

0  |  0
Top