Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв өнөөдрөөс /2023.08.25/ Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм.
"Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн "Өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ автовокзалдааа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсье" гэв.
Сэтгэгдэл ( 11 )
нүүсэнд баярлаллаа тухтай сайхан юм бна
Нэг мөсөн товчооны тийшээ гаргачахгүй балай юм болсон бн лээ
Vagzal ochih avtobusny asuudla shidegui bj yuun nuur tsarai hed bicheed bgambe.hurdan holbolto hiilde
Даланзадгад руу явдаг автобусыг ядаж өдөрт нэг болгоочээ.Хувийн альпардууд 80 к ер нь дуртай үнээ хэлнэ.Амь насны баталгаа алга бнаа
Хүргэлт хийх гэж иамаа цайх юм бна л даа. Энэ түгжээнд.
Хөдөөнийхөн такси үнэнд алуулах юм байна даа монелоос номин ороход такси хэд вэ
Шугамын автобус яаж явах тухай хуваарийг танилцуулаач. Орон нутагт явах автобусны цагт өвөл-зуны улиралд явах цагийн өөрчлөлт орох уу
Амьдрах гэж хог юмаа,автобус хямд,такси үнэтэй,үнэгүй такси явуулбал болмоор байна Баярсайхан,хамсаатан нараа,хэзээ гээд та нарын тав тухийг хүлээх вэ?өвөл болж хүүхэд шуухадтай явбал зутрах нь байна шдээ\n
Хувиараа хүн зөөдөг та нарт хэлэхэд, одоо албан ёсны ажил хий, улсдаа татвараа төл, НДШ ээ төл, соёл сур, алийн болгон паразитлэж амьдрах вэ
Төв замруугаа болон нисэх талруугаа автобусны чиглэл бий болгох хэрэгтэй дээ Дандаа таксийдаад байдаг хүн болгон байхгүй байх шүү!
шатаая!