ГОВЬ-АЛТАЙ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Өчигдөр буюу энэ сарын 29-ний 10-11 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Цээл сумын төвөөс 50 км зайд Дэрстэй багийн нутагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгджээ.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх бөгөөд онош тодруулах хүртэл Цээл суманд хөл хорио тогтоогоожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top