Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр хоёр хоногийн өмнө тарвага агнаж идсэн, идсэн өдрөөсөө хойш хоёр хоног халуурч байгаад нас барсан гэх хэргийг Мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж байна.
Иймд, иргэд Та бүхэн тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны түүхий эд, махыг хүнсэнд хэрэглэхгүй байх, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд буюу "2021-2024" хориглосон тул өөрийн болон гэр бүл, бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )