Монголд тарваган тахлын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн нь энгийн үзэгдэл бөгөөд халдвар өвчний дэгдэлт биш гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Пироговын нэрэмжит Оросын Үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Владимир Никифоров мэдэгджээ.
Түүний хэлснээр, гурван өвчтөнтэй өөр хоорондоо холбоогүй хоёр тохиолдлыг бол халдвар өвчний дэгдэлт гэж үзэхгүй. Монголын хувьд энэ бол энгийн үзэгдэл. Тахлын тохиолдлууд бүртгэгдсэн бүс нутагт жил бүр хэд хэдэн тохиолдол гардаг бөгөөд голомт нь байсаар ирсэн, байх ч болно. Хилийн бүс нутагт халдварын эсрэг бүхий л арга хэмжээг авч, тарвага агнах хорио тогтоож, нутгийн ард иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд Алтайн хязгаар, Өвөр Байгалийн хязгаарт тарвага агнахгүй байх, өвчтэй амьтантай харьцахгүй байхыг Никифоров зөвлөжээ. Тарваган тахлыг антибиотикийн тусламжтай эмчилдэг бөгөөд өнөөдөр энэ халдварт өвчин бүрэн эмчлэгддэг болсон. Хамгийн гол нь цаг алдахгүй байх, өвчтөнийг хордлого, халдварын шоконд орохоос өмнө амжиж эмчилгээ хийх хэрэгтэй гэжээ.
Тарваган тахлын тохиолдлууд Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Баян-Нуур хот болон ОХУ-ын Алтай улстай хил залгаа Монгол Улсын баруун хэсэгт бүртгэгдсэн. Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдсэнээр, Монголын эрх баригчид шуурхай арга хэмжээ авсан тул санаа зовох зүйлгүй гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 11 )
uhaalag erdemted zov dygnelt hiilee, tegeegui bol baruuniihnii yuch medehgui umnuud tv-eer zygeer zarai ni hachin bolchihson dahiad neg aimaar ayul geed l yarij baisan shyy....
Зөв л хэлсэн бна шд. Угаасаа тарваган тахал тусах нь монголд жирийн л үзэгдэл шдээ. Жил хэдэн хүн тусч л бдаг 2 3 нь явж л бдаг биз дээ
MGl мэдэрэл муутай хүн бичжээ
MONGOLIIN TSAGAAN XALAADTAI MANUUXAINUUD JUUCH MEDEXGYI UCAAAR DYYRCEN UGJ XOXOOC OOR JUUCH MDEYGYI
2020 oni turiin albani shalgalt hezee yvagdah ve
202.21.115.110 - setgegdel bichsen irgen mash buruu oilgoloo doo....
202.21.115.110 - setgegdel bichsen irgen mash buruu oilgoloo doo....
Delhi dayar hevleleer aimaar medeeleed baisan oroduud ovoo mongoliin neriig gutaahaas hamgaalj omoorch baina daa, ayultaig medej baigaach gesen....
202.21.115.110. та эсрэгээр ойлгож бна. Харин ч энэ эрдэмтэн олон улсад эерэг мэдээлэл егсен бна.
Монголчуудын үзэл бодол шал эсрэгээрээ юм нэг их л хий хоосон сүржигнэсэн нөхдүүд байх юм. Короногаас 30 дахин илүү тарваган тахал аюултай гээд л мэдэмхийрсэн эрх мэдэлтэнгүүд юу ч мэддэггүй бололтой. Тарваган тахал бол эмчлэгддэг энгийн зүйл юм байна. Эмч нарыг яаж чадваржуулах вэ. Эмч нарыг 10-н жил сургаж бэлдэж байгаа боловсролын тогтолцоог болих хэрэгтэй.
Баян-Өлгий аймагт гэр бүлийн 2 хүн тахал тусаад нас барсан. Энэ хүний ярианаас Монголын эмч нар эмчилж чадаагүй юм мэдэхгүй учраас үхүүлсэн байна гэж ойлголоо.