Ховд аймгийн онцгой байдлын комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, хөл хорио тогтоолоо.
Тус аймгийн Жаргалант сумын иргэнээс тарваган тахал өвчин илэрсэн бөгөөд халдвартай иргэний ойрын хавьтал болох долоон хүний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Хавьтлыг бүрэн олж тогтоосны дараа зайлшгүй шаардлагатай бол постод асуумж бөглөөд явах боломжтой гэдгийг мэдээллээ.
Тарваган тахлын халдвартай иргэн О-ийн нэгдүгээр хавьтал болох иргэдийн шинжилгээний эцсийн хариу өнөөдөр /2023.09.09/ орон нутгийн цагаар 18:00 цагт гарах юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
tarwaga idehee boliochee muu hodoonii orkuudaa
Ymar ch baisan 7 honog har! Mash ayultai tahal shu dee.Ulburch uheh geed baidag um baihdaa