УДЭТ-ынхан “Гэгээн Муза” наадамд хоёр уран бүтээлээр өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

“Гэгээн Муза” академиас зохион байгуулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадам өнөө жил 17 дахь удаагаа болно. Драмын урлагийн шилдгийг тодруулах тус наадам энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болох юм. Наадмаар үндсэн жүжгийн ангилал буюу драмын болон хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг уран бүтээлчдийг тодруулна.

Энэ жилийн “Гэгээн Муза” наадмын 22 номинацад 100 гаруй уран бүтээлч өрсөлдөхөөс УДЭТ-ын уран бүтээлчид драмын жүжгийн төрөлд Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр, хүүхдийн жүжгийн төрөлд Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгээрээ тус тус өрсөлдөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top