УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж байна.
Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
Ерөнхий найруулагчаар М.Батболд /МУСТА/ ажиллах бол гол дүрүүдэд Т.Сэргэлэн /МУСТА/, Ц.Жаргалсайхан, П.Мягмарсүрэн, Б.Ариунхишиг нар тоглох юм.
Жүжиг энэ сарын 29-нд Улсын хүүхэлдэйн театрт нээлтээ хийнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Үнхээр гоё жүжиг юм аа би сая 11 сарын 15нд үзсэн жүжиг гэдэг чинь ийм сайхан юм байна гээд их ойлогсон одоо ноос би жүжиг үзэхээр болсон мундаг. Найруулагч жүжигчин болон бүх хүмүүсэд баярлалаа та бүхэнд ажилын амжилт хүсэё.