Их Британийн цагдаа нар “Робин Гуд: Хулгайчдын хаан” кинонд гардаг модыг тайрсан гэж сэжиглэгдэж буй 16 настай хүүг саатуулжээ.
Энэ бол дэлхийд алдартай дурсгалт мод. Үүнийг тайрсанд нутгийн иргэд төдийгүй олон хүний дургүйцлийг хүргэсэн. Болсон хэргийн дагуу шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэжигтнийг саатуулаад байна цагдаагийн албанаас мэдээлжээ.
Робин Гудын модыг хөрөөдсөнийг есдүгээр сарын 28-нд мэджээ. Нортумберлэнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын мэдээлснээр, модыг зориудаар тайрч унагасан байжээ. Эл алдарт модыг харахаар олон мянган хүн жил бүр ирдэг байна. Мод эртний ромчуудын барьсан хамгаалалтын Хадрианы хэрмийн хажууд ургадаг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )