УИХ-аас 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 2020 онд 39 хүний орон тоотой байгуулсан. Агентлаг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны үүргийг давхар гүйцэтгэдэг.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын “Шилэн” болон “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа танилцууллаа.
Тус газар нь Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны ХЭГ/595 дугаар бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудад ирүүлсэн чиглэлийн дагуу албан хаагчдыг хуулийн дагуу томилогдсон эсэхэд шалгалт хийж, энэ хугацаанд зөрчилгүй ажиллажээ.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газар нь ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг бууруулах ажиллагааг эрчимжүүлэх тухай“ А/22 тушаал, “Авлага, өр төлбөр барагдуулах төлөвлөгөө батлах тухай” А/107 тоот тушаалын хүрээнд Сангийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх, чанаргүй зээлийг бууруулах, авлага барагдуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллалаа. Үүний үр дүнд Сангийн мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй ил тод болгож 1069 зээлдэгчийн 233.9 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 175,3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн мэдээллийг shilen.gov.mn, sme.gov.mn сайтуудад нээлттэй байршуулав. 2023.10.30-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 692 зээлдэгчийн зээлийг төлүүлж, Сангийн өр авлагыг 15,2 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )