-Байгаль хамгаалагчдын II чуулган 2023 оны арваннэгдүгээр сарын 25-нд Төрийн ордонд болно-
Эх орныхоо өнцөг булан бүрд жилийн 4 улиралд, 24 цагийн турш, хүрээлэн буй орчин, байгалиа хамгаалах ажилд сэтгэл зүтгэл гарган 1000 орчим байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэдний нийгмийн байдлыг сайжруулах, хууль эрхзүй орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх хүрээнд 2022-2023 онд бүх байгаль хамгаалагчдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, сургалтын хөтөлбөрийг баталж, төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
2022 онд зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлох, байгаль хамгаалах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулна.
“Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” үндэсний чуулган 11 дүгээр сарын 23-наас салбар хуралдаанаар эхэлнэ.
Нэгдүгээр салбар хуралдаан 2023.11.23-нд “Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежментийн аргачлал, шинэчлэл” сэдвийн хүрээнд,
Хоёрдугаар салбар хуралдаан 2023.11.24-нд “Олон улсад байгаль хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдвийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд тус тус болох бөгөөд Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг 2023.11.25-нд “Байгаль хамгаалагчдын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хөгжлийн зорилт” сэдвийн хүрээнд Төрийн ордонд болно.
Сэтгэгдэл ( 0 )