Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Хөтөлбөрүүдийн захирал Прасанна Дэ Сэлвиа, Дэ Нэйче Консерванси байгууллагын Хамгааллын асуудлыг хариуцсан захирал Жэфф Парриш болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Байгаль хамгаалах тогтвортой менежментийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Тус байгууллагууд нь тусгай хамгаалалтай газар нутгийн экосистемийг хамгаалах, эрх зүйн орчныг олон улсын чиг хандлагад нийцүүлэн сайжруулах чиглэлд хамтран ажилласаар ирсэн. Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилт нь олон давуу талтай. Энэ хүрээнд орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулж, малчдыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )