Хонь ба тахь усны баянбүрд газарт биотехникийн арга хэмжээ авав

2024 оны 01 сарын 26

Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн нийт нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүлэн ажиллалаа. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож,  тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.

Говийн их дархан цаазат газрын “б” хэсэгт Говь-Алтай, Ховд аймгийн таван сумын нутаг дэвсгэр хамаардаг.

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хонь ба Тахь усны баянбүрд газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 21 үржлийн сүрэг, азарган үрээний 4 сүрэг нийт 273 тоо толгой тахь бүртгэж, ажиглалтын хүснэгтэнд бүртгэв.

Сэргээн нутагшуулж буй 25 тахь сүргийн 273 тоо толгойд биотехникийн арга хэмжээ авч, 185 пресс өвс тавив.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.184.76) 2024 оны 01 сарын 27

Прэсс биш ,монгол хэлээр боодол өвс гэнэ

0  |  0
Top