ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна

2023 оны 12 сарын 27

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна.

2023 оны 12 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -9...-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газраар -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top