Европын холбооны орнуудад нөхцөл байдал ЯАГААД ХУРЦДАВ!

2024 оны 02 сарын 06

Европын холбооны хэд хэдэн улсад хөдөө аж ахуй эрхлэгчдийн жагсаалтай холбоотойгоор нөхцөл байдал хурцдаж байна. Тэд Европын холбооны арга хэмжээ, инфляцын өсөлт, гадаадын, тэр дундаа Украины хямдхан бүтээгдэхүүний хяналтгүй импортыг эсэргүүцэж байгаа юм.

Грект фермерүүд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, авто замыг хаажээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид эсэргүүцлийн арга хэмжээнийхээ хүрээнд зам дээр туулайн бөөр болон алимны хайрцаг хаясан байна.

Олон хүнийг хамарсан жагсаал Франц, Герман, Бельги, Нидерланд, Итали, Португалд болж байгаа юм. Шинжээч нарын дүгнэж буйгаар Брюсселийн нэн тэргүүнд тавих зүйл нь Европын холбооны иргэдийн ашиг сонирхол бус Киевийн дэглэмийн сайн сайхан байдал аж.

Европын холбооны орнуудад фермерүүдийн олныг хамарсан жагсаал хурцдаж байна. Грект фермерүүд 120 трактор ашиглан зам хааж, улсынхаа хойд хэсгээс 300 трактор болон автобусаар ирж олон улсын үзэсгэлэнгийн төвд уулзалт хийжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр фермерүүдийн гол хүч Кардица хотод байгаа бөгөөд мөн 500 машин Ларисса, Птолемаиде хотод, Кастро Виотиад 170, Кулура Иматиас болон Дервенид 150 машин, бусад хотод 50-100 трактор жагсаалд оролцож байгаа гэнэ. Жагсаалыг зохион байгуулагчид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд эрх баригчдыг хөдөө аж ахуйнхны дэвшүүлсэн оршин тогтнох үндсэн асуудлыг хариуцахгүй, тэдэнд хөдөө аж ахуй эрхлэх боломж өгөхгүй байна гэж буруутгажээ.

Ялангуяа даваа гарагт Халкидики арлын фермерүүд Салоники руу явж Македон болон Фракиагийн Яамдыг бүслэхээр төлөвлөсөн байв. Тэд шаардах бичгээ өгөхийг хүсэж байгаа юм. Үүнээс гадна Грекийн хөдөө аж ахуйн эрхлэгчид бүслэлтийг улсын хэмжээнд зохион байгуулахыг эрмэлзэж байгаа аж.

Фермерүүдийн нийтийг хамарсан жагсаал Францыг мөн нөмрөн авчээ. Парист энэ сарын 3-нд Эйфелийн цамхагийн өмнө хөдөө аж ахуйнхныг дэмжих, Европын холбооны бодлого, тэр дундаа Украинд 50 тэрбум еврогоор тусламж үзүүлэхийг эсэргүүцэх арга хэмжээ болсон байна.

Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр иргэд Европын холбооны тугийг урж, түүндээ баясацгаажээ. Арга хэмжээний тэргүүлэх зохион байгуулагч нь Францын Эх орончид намын тэргүүн Флориан Филиппо байсан бөгөөд тэрбээр “Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украинаас оруулж ирж буй шударга бус импортыг, ялангуяа шувууны махны асуудлаар юуг ч шийдэхгүй. Энэ нь Европын холбооны удирдлагаас хамаарна” гэжээ. Түүний хэлснээр Украинд 50 тэрбум евро өгөхөөр шийдвэрлэж байгаа нь Францын фермерүүдийн авах тусламжаас илүү, хоёр нүүр гаргаж буй явдал аж. Украинд үзүүлж буй тусламжид сэтгэл дундуур байгаа тариаланчдын үзэж буйгаар энэ нь Франц болон Европын холбооны бусад орнуудын бүх фермерийн аж ахуй сүйрэхэд хүргэж болзошгүй юм.

Түүнчлэн Германд ч эсэргүүцэлд оролцогчид Франкфурт дахь улсдаа томоохонд ордог нисэх онгоцны буудал руу орох хаалгуудыг трактороор хаажээ. Уг арга хэмжээнд 2000 орчим хөдөө аж ахуйн техник хэрэгсэл оролцох аж.

Тэрчлэн Бельги, Нидерланд, Итали, Португалд фермерүүдийн нийтийг хамарсан жагсаал болсон байна.

Европ даяар

Хөдөө аж ахуйн ажилчдын эсэргүүцлийн жагсаалтай холбоотой нөхцөл байдал нь Европт нэгдүгээр сарын 31-нд Евро комисс хөдөө аж ахуйн эмзэг бүтээгдэхүүний хамгаалалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ Украины тус холбоонд экспортлох гаалийн татвар, квотыг цуцлах хугацааг нэг жилээр сунгахыг санал болгосны дараа хурцадсан юм. Энэ тухай Европын комиссын дэд тэргүүн мэдэгдээд Брюссел Европын холбооны Украиныг шаардлагатай үед нь дэмжих үүргийг үндэслэн ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг онцолсон.

Уг өдрийн орой Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Евро комисс Украиныг бус тус холбооны Украины демпингээс болж бэрхшээл амсаж буй фермерүүдийг дэмжих ёстой” гэж мэдэгджээ. Олон улсын худалдаанд байдаг демпинг гэх ойлголт нь, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг хэлнэ. Үүнийг чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн салшгүй нэг хэсэг гэж үздэг нэг хэсэг байхад шударга өрсөлдөөнийг хязгаарладаг, монопол үүсгэх эрсдэлтэй гэж үзэн хориглодог нь ч бий. Товчхондоо энэ нь сайн муу, хоёр талтай бөгөөд демпингийг аж ахуйн нэгж, улс орнууд хэд хэдэн зорилгоор ашигладаг аж.

Виктор Орбаны ярьж буйгаар Европын холбооны удирдлага солигдох ёстой аж. Учир нь одоогийн тэргүүнүүд хэзээ ч фермерүүдэд ашигтай шийдвэр гаргахгүй гэнэ. Тэрбээр “Бидэнд үнэхээр ард түмний сонирхлыг төлөөлөх удирдлагууд хэрэгтэй” гэжээ.

Үүнээс гадна Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг таслан зогсоох ёстой аж. Үүнээс болж Европын тариаланчид ашиггүй нөхцөл байдалд орж, алдагдал хүлээж байгааг Унгарын Ерөнхий сайд хэлсэн байна.

Мөн Италийн Шадар сайд бөгөөд Дэд бүтцийн сайд, эрх баригч намуудын нэг болох “Лиг” намын дарга Маттео Сальвини ANSA агентлагт ярихдаа “Урсула фон дер Ляйены тэргүүлсэн Евро комиссын “сүйрлийн бодлого” дахь фермерүүдийн эсэргүүцлийн жагсаалын шалтгааныг харж байна. Европ даяар тракторууд талбайд гарсан нь одоогийн Евро комисст асуудал юм” гэжээ.

Хяналтгүй демпинг

Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар Европын холбоо даяар фермерүүдийн нийтийг хамарсан жагсаал дэлгэрч буй нь нэгдүгээрт илүү олон тариаланч Брюсселд өөрийн иргэдээс илүү Киевийн дэглэмийг дэмжих нь тэргүүнд байгааг ухаарсантай холбоотой аж. Ялангуяа энэ нь Зүүн Европын орнуудад хамаарах юм. Гэхдээ Европын холбооны бусад улс дээрх асуудлаас болж их түгшиж буй. Учир нь Европын нэгдэлд үйлдвэрлэгчдийн үнэмлэхүй хэсэг нь Украины томоохон газар тариалангийн холдингийн үүсгэсэн хяналтгүй демпингийг даван туулахад хэцүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид юм. Иймээс Украины нөлөө уг үйл явцад бодит үүрэг гүйцэтгэж буй.

Улс орнууд демпингийг хэд хэдэн зорилгоор ашигладаг. Нэгдүгээрт, шинэ зах зээл олж авах. Чанартай сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн улс орнууд тэрхүү бүтээгдэхүүнээ өөр улсад экспортлохын тулд эхлээд тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болж, барааныхаа чанарыг мэдрүүлэхийг эрмэлздэг. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд бараа бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс хямд үнээр нийлүүлэх болдог байна. Ингэхдээ компаниудын хүлээж буй алдагдлыг төрөөс татаас өгөх замаар барагдуулдаг учир үйлдвэрлэлээ дэмжсэн алхам болдог. Харин демпингтэй бүтээгдэхүүн худалдаж авч байгаа улсад тухайн бүтээгдэхүүний үнэ унаж, үйлдвэрлэгчид хаалгаа барих хүртэл хүндрэл үүсгэж болно.

Хоёрдугаарт, өрсөлдөгчөө замаасаа зайлуулах. Тухайн аж ахуйн нэгж ашиггүй, бусад аж ахуйн нэгж алдагдалтай ажиллах нөхцөл үүссэн тохиолдолд энэ аргыг хэрэглэдэг. Тодруулбал, санхүүгийн хувьд чадамжтай том улс нь ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч дотоодын зах зээлээ бүрэн хангаж чаддаггүй улсуудад тодорхой хугацаанд үнээ өөрийн өртгөөс нь хямд борлуулж, тухайн улсын зах зээлийг эзлэн, үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөх чадвар нь суларсны дараа үнээ огцом өсгөн ашгаа нэмэгдүүлэх зорилгоос үүсдэг байна. Дотоодын зах зээлд энэ арга нь монополыг үүсгэх эрсэдэлтэй байдаг бол улс орнуудын төвшинд очихоороо ядуу, буурай эдийн засагтай, аж үйлдвэр хөгжөөгүй талд нь илүү хүнд тусдаг.

Гуравдугаарт, улс төрийн бодлого явуулах. Төрийн бодлогод демпингийг ашигласан хамгийн тод жишээ нь ипотек юм. Өөрөөр хэлбэл, төр ипотекийн зээлийн корпорац байгуулаад, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үр дүнд нь зээлийн хүү буурна. Арилжааны банкууд энэ чиг хандлагыг дагахаас өөр аргагүйд хүрдэг байна. Банкууд төрийн дэмжлэгтэйгээр зах зээлийн бус хүү тогтоох ч демпингэд ордог.

Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн зах зээлийг нээх нь Европын холбооны фермерүүдийн эсэргүүцлийн чухал сэдлүүдийн нэг гэж шинжээчид нэрлэжээ. Үүний үндсэн дээр анхны жагсаал Польшт болж, дараа нь хил залгаа хэд хэдэн улсад тархсан аж.

Европын холбооны тариаланчдын дунд эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж байгаагийн бас нэг шалтгааныг шинжээч нар тариалалтын улирал ойртож байгаа бөгөөд Брюссел буулт хийх гэж яарахгүй байгааг ухаарсантай холбоотой гэжээ.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.149) 2024 оны 02 сарын 10

\nЕвропын холбоо шүдний өвчин Украйн аас болж задарч магад

0  |  0
Зочин(103.41.93.168) 2024 оны 02 сарын 09

Тэнэг европ хөгшин европ хошин шогийн зеленскийгээр далимдуулж оросыг сүйрүүлэнэ гэж яаж бодовоо . Өөрсдөө удахгүй сүйрэнэ гэж Ванга зөгнөсөндөө . Пүтлерт ямар ч буруу байхгүй зүгээр л өрсөж хамгаалт хийсэн

2  |  1
Зочин(59.153.87.61) 2024 оны 02 сарын 08

Корона гэж гай дуусах үеэр Путлер гэж гай гарч ирсэн билээ

1  |  2
T(202.9.41.10) 2024 оны 02 сарын 09

Бас нэг гол шалтгаан нь Оросын хямд цахилгаан.нефть.хий байсан юм.оросыг хохироох гэж өөрснөө хориг тавьсан одоо эргээд өөрсдөө хохирч байна.ер нь бусдыг хорлох санаа явцгүйл дээ.

4  |  1
Зочин(202.179.21.203) 2024 оны 02 сарын 09

Дэлхий Украйныг үзэн ядаж байх шив.

4  |  2
DR. ADITYA(129.205.113.170) 2024 оны 02 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Mgl(172.59.188.12) 2024 оны 02 сарын 07

Ex Ukraine iig demjij baigaa bish dainiig urgejluuleh orosiin baylagiig hubaahad

0  |  0
hhhhjjj(120.193.220.240) 2024 оны 02 сарын 09

zolbin putinii fa shist zasagaas yavuulsan turemgii dain evropiig samuuruulj bn

0  |  2
Zochin(86.111.137.173) 2024 оны 02 сарын 06

Iiim Boloh geed bsan um.Yanaa buin bujignaan bitgi boloosoi

0  |  0
Бодит байдал(66.181.161.2) 2024 оны 02 сарын 09

орк оросууд сүйрч дэлхий амар амгалан болох биз

0  |  8
Зил(103.57.92.175) 2024 оны 02 сарын 09

Өмхий украйн хаа явсан газараа гай болж байх юм. Тэмцээд бай.

12  |  4
нэрэлхээд яахав үнэн(66.181.190.93) 2024 оны 02 сарын 09

Орос улс ямар хэрэгтэй байсан нь харагдлаа даа

14  |  2
gol ni orosiin nef(66.181.188.69) 2024 оны 02 сарын 06

orosiin hvnd neft urals aar Dizeli tvlsh hiideg l dee. evropiinhon horig taviad abahgui bolij l dizeli tvlshinii vne tengert hadaad bna. arabiin hongon nefteer dizeli tvlsh hiideggui yumaa. evropiin neftiin vildveruud bol orosiin neftiin tehinologotoi l doo. iimees bolood bna.

0  |  0
Top