ЕВРОП I Фермерүүдийн ажил хаялт бүтээгдэхүүний хомсдолд оруулж магадгүй

2024 оны 03 сарын 04

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Оростой холбоотой асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Олег Кобяков Европт болж буй фермерүүдийн эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь бараа бүтээгдэхүүний хомсдолд оруулж магадгүйг хэлжээ.

Түүний ярьж буйгаар эсэргүүцлийн жагсаалууд нь үйлдвэрлэл, борлуулалтын мөчлөгийн богино хугацааны тасалдал, тэр ч байтугай орон нутгийн түүхий эдийн хомсдолд хүргэж болзошгүй гэнэ.

Өнгөрсөн сарын 29-нд ARD телевиз Германы хэд хэдэн хотод орон нутгийн тээврийн компанийн ажилчид ажил хаялт зарласан талаар мэдээлсэн билээ.

Өнгөрсөн сарын эхээр Германд олон мянган фермерийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн билээ. Тэд тракторуудаараа хотуудын замын хөдөлгөөнийг хааж, тариаланчдад олгох хөнгөлөлтийг цуцлах Засгийн газрын төлөвлөгөөнүүдийг эсэргүүцсэн юм. Шинжээчдийн тэмдэглэснээр Герман дахь эсэргүүцлийн жагсаал нь эдийн засгийн хямралын үед Засгийн газрын нэр хүндийг унагаж буй.

Фермерүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэрвэгдэх Европын Холбооны улсууд цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Эдгээр эсэргүүцлийн ард Европын үйлдвэрчний эвлэлүүд байдаг бөгөөд тэд эв санааны нэгдлийн зарчимтай. Европын аль нэг улсад, зарим үйлдвэрт ажил хаялт эхлэх юм бол дүрмээрээ өөр улсын үйлдвэрчний эвлэлийн түншүүд санаачилга гаргаж, эсэргүүцэж эхэлдэг. Үүгээр ч зогсохгүй Европын Холбооны хувьд эдийн засаг нь нийтлэг дүрэм журмууд дээр тулгуурладаг тул нэг улсын асуудал бусад оронд хүндрэл учруулдаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top