Хууль, хяналтын байгууллагаас Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн нөхөр "Ноёд" группын захирал Г.Буяндоржийг залилах гэмт хэрэгт холбогдуулан арав гаруй жил шалгасан.
Улмаар өнгөрөгч оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Буяндоржийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр, торгох ял оноосон юм.
Харин Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан бөгөөд түүнд оноосон торгуулийн ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулбал, БНХАУ-ын Тианжин хотын Тайшин экспорт, импортын худалдааны хөгжлийн компаний захирал Шиан Дун Шэн 2011 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад Г.Буяндоржид залилуулсан гэх гомдол гаргасны дагуу Улсын Мөрдөн Байцаах Газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн.
БНХАУ-ын Тианжин хотын Тайшин Экспорт, импортын худалдааны хөгжлийн компаний захирал Шиан Дун Шэн, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-тай төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гэрээний үүрэг хэрэгжиж байх хугацаанд буюу 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г.Буяндорж нар нь БНХАУ-ын Тианжин хотын Тайшин Экспорт, импортын худалдааны хөгжлийн компаний тамга, тэмдэг бүхий албан бичгийн бланкийг ашиглан төлбөр буцаах тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд хүргүүлэн, өөрийн үеэл болох хүний "Скай Тауэр Энхбуян" ХХК-ний дансанд 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 ам.доллар /тухайн үеийн ханшаар 1,517,904,000 төгрөг/-ийг шилжүүлэн авч, бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Г.Буяндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаад байсан юм.
Сэтгэгдэл ( 9 )
Их муухай хүн юмаа. Ямар бизнесмэн бхавдээ. Хамтрагчийнхаа мөнгийг залилдаг новшийн хар новш юмдаа. Энэний цаана улс эх орны хөгжлийг гишгэж байгааг хуулийнхан хардагүйн бхдаа. 10 гаруй жил шийдэхгүй бхдаа яахавдээ. Ичмээр юмаа. Энэ хуулийнхан дийлэнх нь хаалганы гарууд бсан нь харагдаж бгаа бхгүй юу.
Ноёд гэдэг ххк-г дээрэмдэж авсан их юм бий. Ариунаа заяа тавилан 2 оо дагасан байлгүйдээ хөөрхий.
Ял зэм хүртсэн бол хуулийнхаа дагуу авах арга хэмжээг нь аваал явмаар юм . Заавал тэр энний эхнэр нөхөр гэж заралж хүний нэр төрд халдах хэрэг бна уу да . Иргэн тэрэнд тийм ял зэм оноолоо гээд л бичичмээр . Энэ хүн чин бүр том группын эзэн биз дэ . Буруутай бол төлбөрөө төлөхөд шүлс хаях төдий бмаар юм . Урьд нь хэн бх нь чухал биш одоо түүнээсээ дордсон бол харин асуудалтай бх да .
Нүгэлдорж. Тээр жил баз хүргэнийхээ компани хөрөнгийг дээрэмдсэн. Ёстой янзын хулгайч юмаа. Нэг муу хэсгийн төлөөлөгч күүнхараап байсан
SEXSEER XALYYNR80955877
Ариунаагийн нэр сүрийг бодоод наад нэг хэдэн саяар төлөөд 2яс салалдаа хичнээнч олон жил шүүхээр явавдаа гавъяат маанл гудамжинд хүртэл гарч суулт хийж үзсэндээ эр нөхөр шиг өөрөө ялаа эдлээч
Балиар хамтрагч ариунаа авга юу ч болоогүй юм дуулсаар явна өөр улсад бол хэн ч түүнийг урьж дуулуулахгүй
S XN80955877
Үнэнд гүйцэгдэж дээ хөөрхий бас л их юм хийсэн шүү ял шийтгэлээс мултрах гэж, иймэрхүү нөхдүүдэд шүүх хорих ял өгч баймаар юм бусдад сургамжтай. 40 саяар торгоод юу нөлөөлөв дээ.