-Гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон-
Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан үйлдэл олон нийтэд ил болсон ч хууль зөрчсөн алба хаагчдадаа арга хэмжээ авах нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарсан.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.
Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмж цагдаагийн ахмад болгосон.
Үүнийгээ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тайлбарлахдаа "Тухайн алба хаагч нь хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө цол нэмэх болзол хангасан байсан тул ийнхүү цол нэмсэн" гэдгийг хэлээд "Хэрвээ тухайн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цолыг нь хураах хууль, журамтай" гэж мэдээлсэн.
Тэгвэл Г.Тэмүүлэнг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан байна.
Сануулахад, түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байдаг.
Сэтгэгдэл ( 23 )
Тоглох тоглохгүй нь хувь хүний хэрэг гол нь хууль сахиулагчид оролцож байгаа нь муухай бна. \nДээр нь бас нэг хурандаа байгаа. Монголын төрд шургалсан бүх бүлэглэлүүдийн нэг жишээ. Цол нэмж Монголчуудыг доромжлоод зогсохгүй, нотлох баримт устгаад бүтэхгүй ээ.
Нэг хурандаагийн хүүхэд байхаа!!!Дахин материал бүрдүүлж болдоггүй юмуу???!!!
Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг удирдлагатай нь халж солиход хангалттай мэдээлэл байна.
За хороодын хэсгийн цагдаа, онб, хог хаягдал хариуцсан байцаагч нэртэй авлига ч нар зөндөө шдээ
Зэвүүн хүрмээр юмаа. Тэмүүлэнг буудаж хороовол таарна
хаха\n
ene huuriin nohoin golog gitad aavtai sh dee
darga nartaa damjuuldag bolood haana biz
Baragddag mungu bolood arildaggui
Цагдаа нар нь өсөхийн өлөн. Шүүх, цагдаа ийм байхаар улс орон хөгжихгүй ээ. Ийм залуу хүн ингэхээр нүдний булай юм даа. Мафийн толгойлогч л юм даа.
iim bhd uls hugjinu gej hudlaa.novshiin ym be
МОНГОЛ УЛСЫГ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ МӨХӨӨНӨ ГЭДЭГ ЧИНЬ БОЛЖ БАЙНА ДАА
Dotood hyanalt ajlaa buruu hiideg bololtoi.
Хэнд итгэх вэ?! Хэнд юуны тулд татюар төлж хувцаслаж тэжээж байна вэ?! Яалаа гэж ????? Одоо бид татвар төлөхгүй шүү!!!!!
Шударга ёс суртахуунтай аюулгүй байдлын газрын даргаа сольсноос болж байгаа юм, ингэх гэж л сольдог юм болов уу
Нотлох баримтыг устагсан гээд хуулийн заалт байгаа биз дээ .
Том ар талтай юм байна
Мэдүүлэг өгсөн хоёр хуудас цаас алга болоод хэргийн хаачихаж байгаа юмуу. \nТүй цагдааг чөтгөр аваг. Наад мөрдөс дээр байгаа юм хараал хариулдаг байсан юм одоо өнгөрөө байлгүй\n
Za shaaldaa iim zolbin bhdaa yadiin
Goe goe eog eog
Баяр хүргэе
Өөрсдөө, дотроо шалгаж байгаа болохоор танилын нүүр халуун гээд, сайн хүн болж хэргий нь хаалаг байх. Дараа нь эргээд шалгасан албан хаагчид нь өөрт нь хариу хэрэг брлно гэж бодоод.
Цаад талд нь томчууд нь бгаа юм чинь хэргийг хааж л таараа.