Мөрийтэй тоглоом зохион байгуулсан А.Дэлгэрдалайн хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

-ХУУЛЬ БУС МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ НУУН ДАЛДЛАХ ЗОРИЛГООР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВЧЭЭ-

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 онд А.Дэлгэрдалай гэгч нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хуулийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа нэр бүхий цагдаагийн хурандаа нарын оролцоотойгоор дахин мөрийтэй тоглоом зохион байгуулж байж болзошгүй талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос, А.Дэлгэрдалай нарын нэр бүхий 8 хүнийг ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, нийт 802.7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах /-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.119.207) 2024 оны 10 сарын 28

ANUSDI80955877XUCHINDUULI

0  |  0
Top