Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний ашиг олсон бүлэг этгээдийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
Тодруулбал, нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, интернэт орчинд “Pokerrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн “L” нэртэй клуб үүсгэн байгуулжээ. Улмаар энэ оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж, 259.340.000 төгрөгийн ашиг олсон гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад, иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусжээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
SEKSDN80955877