Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон 169,5 сая төгрөгийг УЛСЫН ОРЛОГО болголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Эрүүгийн хэрэгт нэг бус удаа холбогдож байсан “Арав” гэх хочтой Т.Баттулга гэгч нь Г.Хүрэлсүх, Б.Одбаатар, Х.Өсөхбаяр нартай хамтарч 2022 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд “MGM casino” нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдээс 294 сая төгрөгийн ашиг олж, түүнийгээ угаасан хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.

Шүүх Т.Баттулгаас гэмт хэрэг үйлдэж олсон 169.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгон, найман сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хасах ял оноосон байна.

Түүний хамтрагч Б.Одбаатараас 101 саяыг гаргуулж улсын орлогод тушаан Баянхонгор аймгийн нутгаас найман сар гарахгүй байх ял шийтгэжээ. Г.Хүрэлсүхээс 29.6 сая төгрөг гаргуулж улсын орлогод хурааж, мөн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутгаас гарахыг нь хязгаарласан байна.

Харин шүүгдэгч Х.Өсөхбаярыг нэг сая төгрөгөөр торгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халх(5.8.26.200) 2023 оны 09 сарын 18

Улсын орлого болгоод байхдаа яадаг лаларууд вэ алдсан хүмүүст нь буцаагаад өгөөч

0  |  0
Top