Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд дарга О.Очирбат алба хаагчийн биед халдсан талаар өмнө мэдээлсэн.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, О.Очирбат нь амралтын өдрөөр алба хаагчдаа дуудан ирүүлж, архидан согтуурсан гэх бөгөөд тухайн үед согтолтын хэмжээ нэг бүхлээс дээш гарсан гэжээ.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулж, сахилгийн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Дэд дарга, цагдаагийн ахмад О.Очирбат нарын гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт хийж, О.Очирбатад Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйл, Алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан албан тушаал бууруулах, алба хаагч “Ш”-д мөн хуульд зааснаар сарын үндсэн цалин 20 хүртэл хувь бууруулах сахилгын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэсэн байна. Алба хаагчдад зан харилцаа, сахилга, ёс зүйн чиглэлээр давтан сургалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )