Энэ сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Скай резиденс” хотхонд хүн амины хэрэг гарсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Улмаар албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус хотхоны ... тоотод рршин суух хаягтай, 28 настай эрэгтэй цонхны бариулаас боомилж, нас барсан байжээ.
Урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь гаднын нөлөөгүйгээр өөрийнхөө амь насыг хохироосон болох нь тогтоогдсон гэх бөгөөд хэргийн газраас амь хохирогчийн амь насаа хохирооход хэрэглэсэн цахилгааны утсыг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Түүнчлэн хэргийн газраас талийгаачийн бичсэн гэрээслэл олджээ.
Гэрээслэлд талийгаач 2020 оноос хойш мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн гэдгээ дурьдаад, их хэмжээний өрөнд орсон учраас амь насаа хохироосон болохоо бичиж үлдээсэн байна.
Түүнчлэн өөрийн найзууддаа мөрийтэй тоглоом хүний амьдралыг сүйтгэдэг учир хол байхыг сануулж, учирласан байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Жинхэнэ эр хүн болж төрсөн бол дайнд оролцож Путин шиг дайн гаргаж амьдардаг болхоос!!!.Монгол эрчүүд бол архинаас,тамхинаас,хөзөрнөөс,охиноос болж өөрийнхөө амийг тасалдаг,нисдэг шатаадаг гудамжны архичин болдог.!!!Бод Бод
Монголд казино байгуулбал олон мянган хүн амиа хорлоно.
Монголд казино байгуулбал олон мянган хүн амиа хорлоно.
ямар хужаа солонгос бишдээ монгол маань юүл болоод байнадаа