Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд орон сууцтай холбоотой 714 хохирогчтой 50.1 тэрбум төгрөгийн хохирол бүхий залилангийн хэрэг гарсан гэж мэдээллээ.
Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан орон сууцны залилангийн гэмт хэргийн нийт хохирлоос 5.4 тэрбум төгрөгөөр их үзүүлэлт юм. Тодруулбал сүүлийн 10 жилд энэ төрлийн залилангийн 750 хэрэг бүртгэгдэж, 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 96.343 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32.5 хувь буюу 31 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байгаа юм.
Энэ гэмт хэргийн түгээмэл төрлүүд нь орон сууц, цахим залилан, виз, тээвэртэй холбоотой болон бусад байдлаар үйлдсэн залилангийн хэргүүд байна.
Сэтгэгдэл ( 0 )