Хакүхогийн Миягино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хокүсэйхо Э.Даваанинж болон түүний багш Хакүхо М.Даваажаргалд хариуцлага хүлээлгэх талаар Сүмогийн холбооноос мэдээлсэн билээ.
Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг зодож, шүүрний ишээр нүүр, нуруу, эмзэг эрхтэн зэрэг рүү нь цохидог, угаалгын өрөөнд түгжиж, цавуу, шавж устгадаг бодис цацдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд Сүмогийн холбооноос Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмогоос зодог тайлуулж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг шавиа удирдаж, чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа унагаж, дэвжээгээ удирдах эрхгүй болгож, цалинг нь хасах шийдвэр гаргаж байгаа тухай мэдээлэл гарсан. Сүмогийн холбооны шийтгэл нь Хакүхо М.Даваажаргалын зиндааг унагаж, дэвжээгээ удирдах эрхгүй болгоод зогсохгүй Миягино дэвжээг хааж болзошгүй болоод байгаа тухай мөн мэдээлсэн. Тэгвэл Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Сүмогийн холбооноос Хокүсэйхо Э.Даваанинж, Хакүхо М.Даваажаргал нарт ногдуулах шийтгэлийн талаар хэлэлцээд, хариуцлага болон Миягино дэвжээг хэрхэх эсэхийг мэргэжлийн сүмогийн томоохон дэвжээнүүдийн нэг болох Исэгахама дэвжээний ояката буюу дэвжээний эзэнд даалгажээ. Исэгахама дэвжээний ояката энэ сарын 7-нд Исэгахама Ичимон дэвжээний гишүүдтэй хуралдаж, Миягино дэвжээг хаах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураасны дүнд Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан аж.
Миягино дэвжээний толгой Исэгахама дэвжээнээс сүмогийн холбоонд албан ёсоор Миягино дэвжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаах, ирээдүйд нээх талаар дахин тунгаах санал хүргүүлжээ. Сүмогийн холбоо Исэгахамагийн саналыг хүлээж авбал Миягино дэвжээ хаагдах аж.
Хакүхо М.Даваажаргал иргэншлээ сольж, дэвжээ удирдах эрхтэй болсон билээ. Дээрх дуулиантай холбоотойгоор япончууд Хакүхо М.Даваажаргалыг сүмогийн ертөнцөөс холдуулах дайралт хийж байна гэж сүмо сонирхогчид үзэж байгаа юм. Түүний нэр хүндийг унагах зохион байгуулалтай гүтгэлэг, дайралтууд гарах болсон бөгөөд хамгийн сүүлд Хакүхо аваргыг эхнэрээсээ гадуур өөр эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай байсан гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Түүнийг анх 25 настай монгол найз эмэгтэйтэй байсан, тэд дундаасаа нэг хүүхэдтэй гэж мэдээлж байгаа аж. Мөн сүүлд дахиад өөр нэг найз эмэгтэйтэй болж, түүндээ байр түрээсэлж өгсөн гэж мэдээлсэн байна.
Тэгвэл өнөө өглөө сүмо сонирхогчид “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал Японы иргэншлээсээ татгалзаж, Монголдоо ирэхээр болжээ” гэж сошиал хуудсандаа мэдээлж эхлэв. М.Даваажаргал “Би сүмо бөхийн төлөө иргэншлээ сольсон. Одоо надад энд байх хэрэг байхгүй. Тосоод авах эх орон, элгэн садан минь бий” гэжээ.
Гэхдээ Хакүхо аварга өөрөө энэ талаар албан ёсоор тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл ( 20 )
Уг нь ухаантай хүн бол иргэншлээ солихоосоо өмнө сайн бодох хэрэгтэй байсан, Хакухо дутуу бодож, хуудуутай шийдвэр гаргасан байна даа, япончуудын өөрийн аяаар байлгах ухааны том юм бодсон нь бүтсэнгүй шиг бололтой, одоо тэгээд буцаад ирдэг л байх даа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Иргэншлээ татгалзсан новшийг хүлээж авдаг хогийн сав Монгол биш байх шүү
бас нэг луйварчин гээл нэр нь нэг л өдөр зарлагдах байхдаа, Монголд ирргэн болоод хэдэн жилийн дараа
UGAAS MAHAN TOLGOI BSAN DAA DARUU BISH ETGEED
Даваанинж гэж тэнэг орк монголчуудын нэр төрийг баастай хутгалаа даа
Munhiin record togtooson bolohoor hereg uusgej buh amjiltiig n burtgeleees hasah gesen yavuullaga gej bnadaa.
Монгол ямар гологдол хаягдал цуглуулгын газар юм уу? Хүчээ харьд өгөөд .....
Одоо больмоор юм. Хичнээн тавьдаг юм
Ineedtei yimaa,tomroodl bsn,olni taniluud booljsn booljsn ....ichmer Yuma
Зөв.Өмөлзтөл санасан эх орон,унасан газар,угаасан ус нь үнсээд л угтана шүү дээ
Davaaninj Hakuhog ballaa daa, gehdee ami bish zaya bish nutagtaa iree
Монгол хүмүүс хүний нутагт дандаа нэгнийгээ чаддаг. \nЦусанд нь шингэсэн онцгүй зантай улсууд, бие биеэндээ тус болж чадахгүй бол хүнд хоргүй амьдарч сурмаар юм аа !!! \n
mongol hun japan ardtumend ner hundgui bolloo do mongol hun uurusdiin hariuthlagagui aldaanaasa bolj shu dee alch orond ochij arihdaj zodoldoj tanhairaad baihii bid yathan ardtumen bolchvoo
ochih eh orontoi hvn shvv minii dvv hiih yumaa hiisen odoo MGL doo business ee hii ugaasaa japan uud sanaa muutai nocshnuud
bid hunii amdrald huchuu dureh hereg bna u Хакүхо М.Даваажаргалыn amdraliig nuraala ter huvhai shees Э.Даваанинж chi ymar humuujeld ussun honthiin sheese turuuljsen ehteigee japan ardtumennees uuchilt guij Mongol ardtumenees mun uuchilt gui Mongol ulsiin ner hundiig ungaj uhetlee hicheesen bagchiinha ner hund ungaj yavdag yathan shees iim hargas hariuthlagagui boldog bna ter turuulsen eh n gej ymar yanhan baigaa bol Mongol uls.n ter hundiig ungaj baigaa ulsd hatuu hariuthlaga toothdog boloh heregtei daraa daraagiinha ulsd daraa tom gai boloh yum
МОНГОЛДОО ШИЛЖИЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙДЭЭ ТЭНД ЯМАР БАЛУУГАА ХИЙЖ ЮУ ГОРЬДОЖ МА ЦАРАЙЛАХ ВЭДЭЭ ДАВААЖАРГАЛАА. ХАЯАД ИР.
Зөв. Дэвжээ хаахаас дансыг нь чадахгүй байлгүйдээ!!!!???
Тэр танхай Э. Даваанинж гэдэг нөхрийг Монголд ирэх нүүргүй болтол нь хэвлэлээр нэг гаргаж булайг нь дэлгээчээ.