Төв цэнгэлдэхийг тойрсон газар олголтын асуудлыг АТГ-т шалгуулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт тус байршилд ажилласан. Тухайн үед тэрбээр тус компанийн удирдлагатай уулзаж, уг асуудалд хуулийн баг гарган ажиллуулна гэдгээ мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Хотын дарга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзаж байна. 

Улмаар тус газрын ойролцоох өндөр үнэ бүхий орон сууцны хорооллуудын газар олголт, зөвшөөрөл өгсөн тухайн үеийн хотын дарга нар болон бусад хамаарал бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mj(139.5.217.56) 2024 оны 03 сарын 19

луйварчдыг шууд л хатуу шийтгээч. дэндүү давраад монголын төрийг ард түмэнтэй нь доромжлоод байна шүү наад луйварчид чинь

0  |  0
Зо(202.126.90.115) 2024 оны 03 сарын 19

ЧОЙЖИЛСҮРЭН Г САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

2  |  0
зочин(103.57.95.12) 2024 оны 03 сарын 19

чойжилсүхэн цементэн ширэнгэ болгоод түүгээр явган хүн ч явах аргагүй болгосон доо муусайн шуналтанууд

2  |  0
Top