Уэльсийн гүнж Кэтрин Кенсингтоны ордноос нийтэлсэн дүрс бичлэгт хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж буй тухай мэдэгджээ.
Тэрбээр нэгдүгээр сард мэс засалд орсон бөгөөд тухайн үед хорт хавдаргүй гэсэн онош тавьж байжээ. Мэс засал амжилттай болсон хэдий ч мэс заслын дараах шинжилгээгээр хорт хавдартай гэсэн онош тавьсан байна. Эмч нарын багийн зөвлөснөөр тэрбээр урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэж буйгаа дуулгажээ. Энэхүү мэдээллийг хааны гэр бүл цочирдон хүлээн авсан байна.
Гүнж биеийн байдал нь сайн байгаа гээд түүний төлөө сэтгэл зовниж буй ард иргэддээ талархал илэрхийлжээ. Эмчилгээгээ амжилттай дуусгаад албан ёсны үүрэгтээ орно хэмээн гүнж Кэтрин мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүнжид түргэн эдгэрэхийг хүсэн ерөөж, өвчнийхөө тухай ард иргэддээ мэдээлэх зориг гаргасныг нь онцолсон байна. Тэрбээр сүүлийн хэдэн долоо хоногт хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Эрхэм Дээдсийн талаар худал мэдээлэл тарааж, шударга бус хандсаныг буруутгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )