Кембрижийн гүн, гүнгийн ахайтан хоёр 2022 он гарснаас хойш анх удаагаа олны өмнө гарчээ.
40 настай Кейт Миддлтон, 39 настай ханхүү Уильям нарын Лондонд музейд зочлохдоо өмссөн хувцас, стиль нь британичуудад ихэд таалагдсан байна. Хүмүүс Кейт Миддлтоныг улам сайхан эмэгтэй болсоор байна гэж дүгнэжээ.
Нүүрээ хөнгөн будсан Кейт олон хүүхдийн ээж болсон гэхэд залуу, үзэсгэлэнтэй харагдаж байгааг британичууд онцолсон байлаа.
Миддлтоныг дэлхий дахины эмэгтэйчүүдийн загварын бэлгэ тэмдэг гэж үздэг. Гадаад төрхөндөө их анхаарч, фитнессээр хичээллэдэг Кейт бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болсон эхнэр, ээж, бас гүнгийн ахайтан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
saihan bnaa