Кейт Миддлтон хүүхдүүддээ хэр их мөнгө зарцуулдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Барууны хэвлэлүүд Кэмбрижийн гүнгийн авхай, ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтон гурван хүүхдэдээ хэр их мөнгө зарцуулдгийг тооцжээ.

Ханхүүгийн гэр бүлд хүүхдийн хоёр тэрэг байдаг бөгөөд эдгээрийг Кейт гэр бүлээрээ сүмд очих, зугаалах зэрэгт хэрэглэдэг байна. Нэг тэрэг нь 1800 фунт стерлинг, нөгөө нь 785 фунт стерлингийн үнэтэй гэнэ. Гүнгийн авхайн гурван хүүхэд болох ханхүү Жорж, гүнж Шарлотта, ханхүү Луи нар гурвуулаа өөр өөрсдийн автомашины аюулгүйн суудалтай ба тус бүр 277 фунтын үнэтэй.

Ханхүүгийн хүүхдүүд үнэтэй хувцас өмсдөг. Нэг хувцас нь гэхэд 100 фунт стерлингийн үнэтэй байдаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top