Ханхүү Уильямын ХАЙРЫГ ТАТСАН бүсгүйчүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Их Британийн ханхүү Уильям бүсгүйчүүдийн анхаарлыг үргэлж татдаг. Кейт Миддлтонтой гэрлэхээс нь өмнө түүнтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэж байсан бүсгүйчүүд дунд нөлөө бүхий гэр бүлээс гаралтай нь ч бий, жирийн айлын охин ч бий.


Роуз Фарквар

Ахмад Ян Фаркварын охин болон ханхүү Уильямын дунд дурлалын гал хурдан ассан ч удалгүй унтарчээ. Роузын хувьд тэдний харилцаа удаан үргэлжлэхгүй шохоорхол байжээ. Бүсгүй Уильямтай найзууд байхыг илүүд үзэж, тэр бүү хэл Кейт Миддлтоны дотны найз болсон.

Арабелла Масгрейв

Их сургуульд орохоосоо өмнөхөн Уильям багаасаа найзалсан Арабеллаг шохоорхжээ. Удаан уулзаагүй Арабеллаг гэртээ болсон үдэшлэг дээр харсан ханхүү алмайран гайхсан гэдэг. Бүсгүй маш үзэсгэлэнтэй болсон байлаа. Тэд бүжиглэж, өглөө болтол уужээ. Ийнхүү тэдний хайр сэтгэлийн харилцаа эхэлж, хамтдаа олон дурсамжийг бүтээжээ. Уильям түүнтэй хамт байхын тулд сурах газраа өөрчлөх гэж байсан талаар хатан хааны ордны эх сурвалж ярьсан байдаг.

Карли Масси-Бирч

Энгийн гэр бүлээс гаралтай Карлид ханхүү Сент-Эндрюсд ирсэн даруйдаа татагджээ. Гэхдээ Карли Уильямыг тийм ч их сонирхоогүй аж. Ханхүү тэр үеэр Арабеллад захидал бичиж, Кейт Миддлтонтой ч харьцдаг байж. Карлигийн эцэг, эхийн ярьснаар Уильям, Карли нар хоёр сар л уулзжээ. Бүсгүй ярихдаа “Бидний дунд чухал харилцаа үүсэх эсэх нь хамаагүй байлаа. Энэ бол их сургуулийн романтик харилцаа байсан” гэжээ. Карлиг гадна төрхөөрөө Кейт Миддлтонтой адилхан гэдэг юм.

Оливия Хант

Лондоны алдартай эмчийн охин Оливиятай үүсгэсэн харилцаа нь Кейт Миддлтоныг харснаар төгсгөл болжээ. Хүмүүнлэгийн үйл ажиллагаан дээр Кейтийг харсан ханхүү Оливияд татагдахаа больж, ирээдүйн эхнэр Кейтийгээ эргүүлж эхэлсэн байна. Экс найз бүсгүй нь ч энэ үеэр аз жаргалаа олжээ. Оливия Уильямын сайн найз Уильям ван Катсемтай гэрлэсэн юм.

Изабелла Калсорп

Евгения гүнжийн сайн найз Изабелла Кейт Миддлтоны хүчтэй өрсөлдөгч байв. Уильям тэдний дунд төөрч байжээ. Харин Кейт түүнд Изабелла тэр хоёрын аль нэгийг нь сонгохыг тулгаснаар ханхүү Изабеллаг сонгов. Кейт Миддлтон ч түүний амьдралаас явжээ. Гэвч Изабелла тэрбумтны хүүгийн төлөө ханхүүгээс татгалзсан байна.

Жессика Крейг

Африк дахь дархан цаазат газрын эзэн, хунтайж Чарльзын дотны найзын охин Жессика ханхүүгийн анхны хайр байв. Уильям өсвөр насандаа аавтайгаа хамт Кенид очихдоо Жессикаг анх хараад дурлажээ. Гэвч ханхүү эх орон руугаа буцсанаар тэдний харилцаа тасарсан байна. Хожим нь тэд нэг их сургуульд сурч эхлэх үед Уильям Кейттэй танилцсан байсан ч Жессикад их анхаарал хандуулдаг байжээ. 21 насныхаа төрсөн өдрөөр ханхүү анхны хайраа дэргэдээ суулгаж байсан гэдэг. Бүсгүйд түүний эхнэр болох боломж байсан ч тэрбээр фото камераас нуугддаг нэгэн байв. Эцэст нь тэд найзууд болжээ. Ханхүү Кейттэй гэрлэхэд Жессика хуримд нь зочноор уригдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top