39 настай Кейт Миддлтонд Их Британийн хатан хааны гэр бүлийн журмын дагуу олон энгийн зүйл хориотой. Кембрижийн гүнгийн ахайтан бидний хийдэг энгийн зүйлүүдийг хийх эрхгүй амьдардагийг түүний фэн британичууд эсэргүүцжээ. Тэд Кейтийг сельфи хийх эрхтэй болгохыг хүсэж байгаагаа цахимд бичсэн байлаа.
Хааны гэр бүлийнхэнд сельфи хийх нь хориотой. Кейт Миддлтон өөрийн дураар цахимд зургаа нийтлэх эрхгүй, хүссэн хувцсаа өмсөж ч болохгүй. Хааны гэр бүлийн ёс жаягийн дагуу имижээ бүрдүүлдэг түүний зургийг хүмүүс хатан хааны ордон албан ёсоор нийтэлсэн тохиолдолд л хардаг.
Британичууд хатан хааны гэр бүлд хандан “Бид XXI зуунд амьдарч байна. Хааны гэр бүлийнхэн сельфи хийх цаг болсон. Кейтэд сельфи хийхийг зөвшөөр. Тэр гайхалтай харагдах болно. Энэ хачин хоригоо боль. Түүнийг чөлөөтэй байлга” гэх зэргээр бичжээ.
Ёсзүйн дүрмээр Кейт хатан хаан II Элизабеттай хамт байгаа бол түүнээс эрт унтаж болохгүй аж. Хатан хааны гэр бүлийнхэн хоорондын харилцаанаасаа илүү эдгээр дүрмээ чухалчилж, дагасаар дадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )