Дөрөвдүгээр сарын сэдэв I Сонгууль ба намууд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04


"Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэм, цаг үеийн анхаарлын төвд байгаа нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлж, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг зургаа дахь сардаа хөтлөн явуулж байна. 

Өнгөрсөн гуравдугаар сард бид “Сонгууль ба Хэвлэл мэдээлэл” (Election & Media) сэдвийг онцлон, УИХ-ын сонгуультай холбоотой сонгогчдын боловсрол, Сонгуулийн хуулийн хэрэгжилт, зөрчил, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн редакциуд хэрхэн ажиллах талаар хөндсөн бол дөрөвдүгээр сард "Сонгууль ба намууд" (Elections and political parties) сэдвийг онцолж байна.

Дөрөвдүгээр сарын турш медиа группийн редакциуд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, сонгуульд өрсөлдөх намуудтай холбоотой журам, шийдвэр, парламентын сонгуультай холбоотой мэдээллийг өргөн хүрээнд хөндөж, сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээ, сурвалжилга, ярилцлага, хэлэлцүүлэг хийгээд иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар бэлтгэн хүргэх болно. 

Сэдвийн хүрээнд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хуваалцах, байр сууриа илэрхийлэх, TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакцын “Мэдээний зочин” хөтөлбөрт оролцох боломж улс төрийн нам, сонгогчдын боловсролын байгууллага хийгээд уншигч, үзэгч, сонгогч та бүхний өмнө нээлттэй.

“Эрхэт Монгол” медиа групп

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top