Аудитын газарт 77 нэр дэвшигч МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ хүргүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

Үндэсний Аудитын Газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авч дууссан бөгөөд нийт 77 иргэн бие даан нэр дэвшихээр хөтөлбөр хүргүүлсэн байна. 

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж, тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах хуультай.

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.162) 2024 оны 04 сарын 27

Олонд танигдаагүй нэр дэвшигчид бол эгэл жирийн эх орончид байх магадлал өндөр гэхдээ судалнаа.

0  |  0
Top