Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Үндэсний аудитын газар хүлээн авч дууссан билээ.
Энэ удаагийн сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцэхгүй байгаа учраас буцааж, мөрийн хөтөлбөрөө өөрчлөх даалгавар өгчээ.
Намууд хөтөлбөрийнхөө алдаа зөрчлийг засаж, энэ сарын 17-ны дотор аудитад өгөх үүрэгтэй бөгөөд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/
Сэтгэгдэл ( 0 )