УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Сонгуулийн ерөнхий хороонд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Тэгвэл эдгээр нам, эвсэл хуульд зааснаар өчигдөр /2024.05.21/ тойрогт өрсөлдөх 78, жагсаалтаар нэр дэвших 48 төлөөлөгчөө тодрууллаа.
Тус намаас энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг хамарсан тавдугаар тойрогт Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Лүндэг, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Б.Цогтгэрэл, Ж.Энхбаяр нарыг ахалж, нэр дэвших мандатаа аваад байна.
Сэтгэгдэл ( 2 )
zailaa medehgui um bna eniig
МАН гээч монголыг маань дайсагнасан бүлэглэлийн нэр дэвшигч гээд байгаа этгээдүүдтэй салах ёс хийгээрэй монголчууд аа