Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд нарыг онцолж байна.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Монгол Улс 10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болохыг зорьж байгаа. Монголбанк Хятадын Ардын банкнаас авсан зээлээ төлөөд эхэлсэн. 2024, 2025 онд манай улс гадагшаа төлөх бондын төлбөр байхгүй. Тиймээс экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Коксжих нүүрсний тооцоог нэлээд сайн үзсэн. Австрали, ОХУ-ын Хятад руу гаргадаг коксжих нүүрсний хэмжээ бага. Хятад, Монголын хооронд худалдааны хэлэлцээ хийгдээгүй байгаа.
Манай эрчим хүчний нүүрс Хятад руу ороход зургаан хувь, коксжих нүүрс гурван хувийн татвартай. Тиймээс Хятадын талд хандаж, чөлөөт худалдааны хэлэлцээ хийх хүсэлт өгсөн. Манай яам коксжих нүүрсний экспортод болгоомжлох зүйл байхгүй. Австрали, Оросыг өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ: Сонгуулийн нэр дэвшилт ид явагдаж байна. Х.Баттулга. Ардын намын жинхэнэ дарга. Баатар бол тус намын орлогч дарга нь. Оюун-Эрдэнэ нь засаг хариуцсан дарга төдий. 2021 оны сонгуулийн дүнгээр Тулга улс төрөөс яваагүй. Өөрөө МАН-ыг авч, дүүгээ Ерөнхий сайд болгосон. Ямар байсан улс ямар болсныг одоо бүгд үзэж байна. Сургамж гэдэг сайн зүйл. Сураагүй бол давтдаг. Сонгуульд хэн дэвших, ялахад миний үүрэг, оролцоо бараг үгүйтэй адил. Ер нь ч 2024 оны УИХ-ын сонгуулийн дүн шийдэгдсэн, хулгайлагдсан байдалтай байгаа. Залуус, шинэ үе сонгогдох боломжгүй.
-УИХ-ын дарга асан З.ЭНХБОЛД: С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүйг АН-ын залууст захиж байна. Та нарын сонгуулийг баллана шүү. УИХ-ын 2016 онд яг ийм зүйл болсон. Наадах чинь зүтгэсээр байгаад дэвшсэн. Нэг сая ам.доллараа 2013 онд мартаад тэр нь олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ном дээр бичигдэж, ажлаа өгөөд явсан хүн шүү дээ. Өнөөдөр юун гэмших байтугай жагсаалтад орох нь битгий хэл тойрогт нэр дэвшүүлж болохгүй хүн шүү.
Сэтгэгдэл ( 2 )
Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль санаачилсан Ч.Хүрэлбаатр монголоос өөр улсад байсан бол өдийд шоронд эсвэл цаазлуулцан байгаа шүү. Юун гишүүн нтр.
элбэгдоржийг байгаа газар нь шууд бууд....АНУ-д мөнгөнд дуртай хар тамхичид зөндөөн бга....хэдэн доллар өгөөдл гүйцээ...