Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Энхбаатар нарыг онцолж байна.
Хотын дарга Х.НЯМБААТАР: Кабиндаа тамхи татдаг, дэмбээ (бэлэн мөнгө авдаг нууц хайрцгийг жолооч нар дэмбээ гэж нэрлэдэг байна) авдаг, иргэдтэй бүдүүлэг харьцаж байгаа автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлж явуулъя.
Ажилд орох хүмүүс зөндөө байна. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг эзэн шиг нь байвал автобусны жолоочоор ажиллана. Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг, бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулга. Дэмбээний хайрцгийг онгойлгож, орлого нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн асан Г.УЯНГА: Гантөмөрийн Уянга миний бие АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан зургаан сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцаан олгоно уу.
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Төлбөр авах үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.ЭНХБААТАР: Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунд зарцуулдаг байсан бол одоо 1-2 секундэд саадгүй нэвтэрч байна. Үүнийг эрчимжүүлж 2024 онд улсын хэмжээнд байгаа нийт 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулж дуусна. Одоогоор хот тойрсон зургаан төлбөр авах цэг бүрэн цахимжсан. Үлдсэн 26 төлбөр авах цэгийг 2024 онд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Төлбөр авах цэгүүд цахимжиж жолооч нар удаан хугацаанд сааталгүй нэвтэрдэг болсон. Энэ нь хэт ачаалалтай, иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан асуудлыг бүрэн шийдсэн.
Сэтгэгдэл ( 16 )
Жолооч бэлтгэдэг багш гэж хаууль авдаг новшнуудыг болимоор байна.\n
Хуулийг нь мэдэж байсан юм бод яах гэж мөнгөө өсгийн бол доо.\nМөнгө авдаггүй НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛДЭГ НАМ БАЙХ УУ.\nБҮГД 1 хөлийн гутал гэгчээр.
Нисэх дээр 1 авгай 1 түц бариад суучихсан 2500 төг хурааж Бөөн очёр үшсгэж Хамаг цаг бардаг болсон бна лээ.1 дарга авилгхлаа авахгүй бол болохгүй.давхар давхар мөнгө хурааж саадагаа болиоч.
Хот хоорондын автобусны жолооч нар зорчигчдоос ачааны хөлс нэрээр дураараа мөнгө нэхэж хувьдаа завшдаг.зөвхөн нэг тохиолдлын жишэээ хэлэхэд Хөвсгөл явах автобусны жолооч 10 гаруй кг жинтэй ачаанаас 20000 төгрөгийг хувийн дансаараа авч байсан гэх мэт ийм үйлдэл тогтмол хэвшил болсон
ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮСТ АВТОБУСНЫ БИЛЕТ ЯАЖ АВДАГ ВЭЭ, НЯМБААТАРАА БЭЛЭН КАРТ ХУДАЛДДАГ, ЦЭНЭГЛЭДЭГ ЦЭГЭЭ АХИУХАН ОЛОН БОЛГО, ЯЛАНГУА ТӨМӨР ЗАМЫН ВАКЗААЛ, ДАРОГОН ДЭЭР ОЛНЫГ БАЙРШУУЛААЧЭЭЭЭЭЭЭЭЭЭН
ОРОН НУТГААС УБ РУУ ИРЖ ЭМНЭЛЭГЭЭР ИХ ЯВДАГ ХҮМҮҮС АВТОБУСАНД СУУХДАА ЯАЖ СУУХ БОЛЖ БНАА, МӨНГӨӨ ЖОЛООЧИД ӨГӨХГҮЙ ӨӨР ЯМАР НЭГ АРГА БДАГ ВЭЭ, ВАГОН ХОТОД 6 ЦАГТ ОЧДОГ ИИМ ЭРТ ОНГОДОГ БИЛЕТИИН ГАЗАР БГАА ЮУ
Жолооч нарт дэлбээний хайрцаг байхгүй, дэмбээний халаас л байгаа
Уянга онигоотой юма. Хууль зөрчиж авсан 16 саяыг буцааж өг ч гэх шиг!!! Горьдлого царайлаад өөрөө бас хууль зөрчиж өгчихөөд!!! Улсын орлого болгох хэрэгтэй.
Нийтийн тээврийн хөдөө орон нутгийн автобуснаас орох гарахад мөнгө авдаг аа болиулмаар байна
Huanaltin geh busguichuud zasrahgui oorchlogdohgui mungu av ert buuj bgmu gdg ger bul uimuuldgchid
Зөв шүү. Аль намын хүнийг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан урьдах нөхрийг бодвол сайн ажиллаад байна. Автобусанд тамхи татдаг, утсаар чанга ярьдаг, хөгжим чанга орьлуулдаг( гэртээ мэт) хүмүүст үйлчилж байгаа гэдгээ мэддэг хүмүүс жолоо барих эрхтэй
Odoo ongoilgooch ingej yriad heden sar bolvoo undur tsalintai jolooch nar buur zagnaj bgad 500 avdag bolson bnlee
Уянга авгай АН- с зайлаа
Нямбаатар зөв ярьж байна. Өвөр согоот чиглэлийн автобусны жолооч нар мөнгө авах хүн загнах хурд хэрүүлэх тамхи татах дуртай газраа хүн буулгах ТҮЦ рүү ороод удах утсаар байнга чанга ярих нь хэвийн үзэгдэл шиг болсон. Шаардлага тавьбал алахаас бусад бүх хараалаар хараана. Ядаж байхад автобусны доторх чимээ үнэхээр аймаар. Сандал суудалны хажуу хашлагыг аваад хаячихсан нь үнэхээр хэцүү.
Хэдэн тэр бумын хулгайчаа барьж хорьж чадахгүй байж ажлаа хийж бгаа жолоочоор оролдоод тэнэгээ хэнд гайхуулах гээд бгаа юм бэ.
Кармандаа хийдэг болсон өлмөн жолооч нар шаардлага жолооч нар тавихад л зорчигч дахиж м бэлнээр мөнгө өгөхөө болино. Жолооч зөв байхад л зорчигчийн буруу үйлдэл засагдана. Буудал дээр билет цэнэглэдэг хашгирдаг хүмүүсийн оронд цэнэглэдэг автомат үйлчилгээ баймаар. Дээр үеийн микро шиг хашгираад чихэнд чийртэй бүдүүлэг юм.