Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.28/ болж байна. Санал авах ажиллагаа 07:00 - 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй сонгогчдын ирцийн мэдээлэл
10:00 цагийн байдлаар
Улаанбаатар хотод саналаа өгсөн сонгогчдын 12.1 хувь буюу 116,140 хүн саналаа өгсөн бол улсын хэмжээнд 248,791 хүн саналаа өгсөн буюу ирц мөн 12.1 хувьтай байна.
11:00 цагийн байдлаар
Улсын хэмжээнд сонгогчдын ирц 17.5 хувьтай байгаа бол хамгийн ирц багатай нь Баян-Өлгий аймаг байна.
12:00 цагийн байдлаар
Нийт сонгогчдын 17.5 хувь нь саналаа өгөөд байгаа бол хамгийн өндөр ирцтэй нь Сүхбаатар аймаг байна.
14:00 цагийн байдлаар
Улсын хэмжээнд нийт 70041 мянган хүн санал өгч нийт сонгогчдын ирц 34.5 хувьд хүрлээ.
15:00 цагийн байдлаар
Улсын хэмжээнд нийт сонгогчдын ирц 40 хувьд хүрлээ. Говь-Алтай аймагт сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 50 хувьд хүрч, хамгийн өндөр ирцтэй байна.
16:00 цагийн байдлаар
Нийт сонгогчдын ирц 45.5 хувьд хүрлээ. Орон нутагт хамгийн өндөр ирцтэй нь Говь-Алтай аймаг 54.9 хувь байгаа бол Багахангай дүүрэгт 50.1 хувьтай байна.
17.00 цагийн байдлаар
Улсын хэмжээнд нийт 2,224,233 хүн санал өгөхөөс 1,051,000 хүн саналаа өгснөөр сонгогчдын ирц 50 хувь давлаа.
19.00 цагийн байдлаар
Одоогийн байдлаар сонгогчдын ирц 56 хувьд хүрээд байгаа бөгөөд аймгуудын сонгогчдын ирц бүгд 50 хувийг давсан байна.
20.00 цагийн байдлаар
Улсын хэмжээндд нийт сонгогчдын ирц 62.4 хувьд хүрлээ. Хамгийн өндөр ирцтэй нь нийслэлд 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэг 67.1 хувь байгаа бол хамгийн бага ирцтэй нь тавдугаар тойрог хамгийн бага хувьтай явж байна.
21.00 цагийн байдлаар
Нийт сонгогчдын ирц 65.4 хувь хүрлээ. Орон нутагт Завхан аймаг 71 хувь, Дорнод аймаг хамгийн бага буюу 50 хувьтай байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна.
Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Еглее 8 цагт очиход зендее хумуус байсан шуу.сонгино хайрханы 11 тойрогт..маш их баярлалаа
АВЛИГАЛЫГ УСТГАХ, ШУДРАГА БУСЫН ХОНГИЛЫГ НУРААХ, 30-н ГЭР БҮЛИЙН МӨЛЖЛӨГӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, ЭЛБЭГДОРЖИЙН МАФИЙН ДАРАНГУЙЛАЛААС АРДЧИЛАЛАА АВРАХ СҮЛЧИЙН БОЛОМЖ. \nӨНӨ МӨНХ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ? ӨНӨӨ МАРГААШАА БОДСОН НАМУУДЫН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХ ҮҮ. БОД БОД ...!!!\n
Хар үүрээр ирц яриад л солиороод