Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийн хамт саналаа өглөө.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр /2024.06.28/ 22.00 хүртэл үргэлжилнэ.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм. Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.

Иргэд сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top