Монгол Улс, БНСУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л шатанд эрчимтэй хөгжиж байгаагийн бас нэгэн илрэл болох “Монгол-Солонгосын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа ” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2024.08.23/ "Корпорейт Конвеншн центр"-т эхэллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, БНСУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ нь Монгол улсын үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.
Бизнес уулзалтад БНСУ-ын 160 гаруй компани оролцож байгаа бөгөөд Монголын ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгө оруулалт, технологи, инновацийн чиглэлээр хамтын ажиллагааг тогтоох, бизнес уулзалт хийх боломжийг олгож байгаа юм.
Тухайлбал,
• Хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
• Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн
• Сав баглаа боодол
• Хуванцарын үйлдвэрлэл
• Гоо сайхан, эрүүл мэнд
• Бэлэг дурсгал
• Хэвлэл, хэвлэлийн тоног төхөөрөмж
• Барилгын материал
• Газар тариалан, бордоо
• Хөргөлт
• Хог хаягдал
• Хот тохижилтын салбарууд багтаж байна.
Сэтгэгдэл ( 0 )