БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нарын Бээжинд хийсэн хэлэлцээний дүнд хоёр улсын харилцааны түвшнийг бүх талын стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинд хүргэх тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Хэлэлцээний үеэр Ши Жиньпин олон улсын нөхцөл байдал улам бүр ярвигтай болж байгаа энэ үед дэлхийн бөмбөрцгийн өмнөд талын улс орнууд тусгаар тогтнол, нэгд байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын шударга байдал, эрх зүйг хамтран хамгаалах учиртай. Хятад улс нь олон улсын түвшинд Өмнөд Африктай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Өмнөд Африк нь Хятадын найдвартай анд нөхөр байсаар байх ба Хятад улстай тогтоосон бүх талын стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцаагаа хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, ядуурлыг бууруулах зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж болгон ашиглахад бэлэн хэмээн Рамафоса онцолсон байна. Талууд мөн хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ.
БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Сирил Рамафоса энэ сарын 4-6-нд Бээжин хотноо болох Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )