Төв Африкийн БНУ-д Хятадын есөн иргэний амийг хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 19-нд Хятадын хөрөнгө оруулалттай алтны уурхай руу босогчид халдан, Хятадын есөн иргэнийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулсан тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Халдлага болохоос хэд хоногийн өмнө босогчид Хятадын гурван иргэнийг барьцаалсан хэрэг Камерунтай залгаа хил дээр гарсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан ТАБНУ-ын Ерөнхийлөгч Фостен Арканж Туадеруд хөрөнгө оруулагчдыг тайвшруулах зорилгоор Хятад улсад очих шаардлага гарсан байна.

Босогчид Чимболо алтны уурхай руу ням гарагийн үүрийн 05.00 цаг орчимд халджээ. Зэвсэглэсэн этгээдүүд хамгаалалтынхныг устгаж, ажилчид руу гал нээсэн байна. Уурхайг хэдхэн хоногийн өмнө ашиглалтад оруулжээ. Орон нутгийн хууль хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top