БНХАУ Африкийн цэрэг, хууль сахиулагчдыг бэлтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

БНХАУ Африкийн орнуудад нийт 6000 цэрэг, 1000 хууль сахиулагчийг бэлтгэхээр зорьж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. Түүнчлэн Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилгынхаа хүрээнд тус тивээс 500 залуу офицерыг урихаар төлөвлөж байна гэв.

Энэ сарын 4-6-ны хооронд болж буй Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад Африкийн 50 гаруй орны төрийн тэргүүн нар оролцож байна. Нийт 1.2 тэрбум хүн амтай Африкийн асар том зах зээл нэг талаас АНУ болон Европын улс орнууд, нөгөө талаас БНХАУ, ОХУ, Энэтхэг улс хоорондын хурц өрсөлдөөний объект болоод байна гэж шинжээчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top