ХЭН ЮУ ХЭЛЭВ | Би төрийн нууц задруулаагүй

2024 оны 09 сарын 24

Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буландаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Яруу найрагч Ц.Хулан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нарын хэлсэн үгнээс онцолж байна.


УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүний тухай мэдээллийг ил болгосны төлөө яагаад ял авч байгаа юм бэ. Бусад улс оронд бол энэ хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн тухай асуудал. Байшин авахдаа хүртэл "Энэ дүүрэгт хүчирхийлэгч амьдарч байна уу" гэдгийг мэдэх эрх нь тэдэнд байдаг.

Гэтэл Монголд хүчирхийлэгчийн шүүхийн шийдвэрийг ил болгосны төлөө яагаад ял авдаг юм бэ? Шударга ёс гэдэг хэмжүүр Монголд болон дэлхийн бусад улс оронд тэнгэр газар шиг ялгаатай явж байна.

Дорноговьд 12 настай охин амиа алдсан хэрэг гарахад сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэрэгтнийг өмнө нь хүүхэд хүчирхийлж байсан тухай мэдээлсэн байдаг. Энэ нь хувийн нууц задруулсан Эрүүгийн гэмт хэрэг болчихжээ. Нийт хорих ялын хоёр жил нь чухам үүнд үндэслэсэн гэдэг мэдээлэл байна.

Яруу найрагч Ц.ХУЛАН:

-2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрэлдсэн шинэ парламент хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн шинэчлэлийн бодлого явуулж эхэлснийг талархан хүлээж авч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу уг захидлыг Ерөнхийлөгч танд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр уламжлан хүргүүлж байна.

Гандан хийдийн зүгээс Х Богдын асуудлыг өмчирхөж буйг таслан зогсоох үүднээс Х Богдыг мөнгө, улс төрөөс хол ангид байлгахыг гуйж Далай ламд захидал бичиж өргөсөн. Эдгээр үг үйлдлийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа гэж мушгин гуйвуулж, дархалж, буруу ойлгож хэлс хэрэгт унагасанд гомдолтой байна.

Би төрийн нууц задруулаагүй. Миний дансанд нэг ч юань, төгрөг, ам.доллар ороогүй. Гэм буруугүй гэдгээ мэдсээр байж, амьдрал хувь заяаны өчүүхэн сорилгод би нугарахгүй. Хэргийг минь улстөржихгүй, бодит үнэнээр нь шүүлгэхийг л Төрийн тэргүүн танаас хүсч, энэхүү захидлаар хандав.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.БАТСУУРЬ:

-Ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.2 их наядад хүргэнэ. Ингэснээр орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Үүний тулд хэд хэдэн эрх зүйн шинэчлэл хийх гэж байгаа. Барилгын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Үндэсний баялгийн сангаас 500-600 тэрбум төгрөг гаргаж ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Зээлийн эргэн төлөлтөөс 500-600 тэрбум төгрөг орж ирнэ. Ингээд жилдээ 1.2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэсэн үг. Ирэх жилүүдэд нийтдээ 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн бид ирэх жилүүдэд амины орон сууцанд ипотекийн зээл олгоно.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.6) 2024 оны 09 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.6) 2024 оны 09 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
S(66.181.178.52) 2024 оны 09 сарын 24

XUCHINDUULI80955877ANUSDI

0  |  1
Зочин(139.5.219.88) 2024 оны 09 сарын 24

Хулан Хятадын тагнуулын байгууллагхд үйлчилсэн нь тодорхой байна шүү дээ. Түүний бусдад атаархдаг их атаархал нь л үүнд хүргэж дээ. Одоо уйлагнаад ч яалтай.

0  |  3
Х(66.181.180.244) 2024 оны 09 сарын 24

Хүмүүс ямар хүний мууд дуртай юм бээ..өөрсдөө дараа нь яаж явах болдоо

2  |  1
зочин(66.181.177.240) 2024 оны 09 сарын 24

10 р богдын асуудал бол Хулангийн оролцох хэрэг биш л дээ. Хүмүүс ер нь атаархлаасаа болж л өөрсдийгөө үгүй хийх юм. Үндэсний хэмжээний маш том асуудал. Дуртай нь шүүмжилж, атаархаад, санаархаад болчихгүй. Санаа тавих ёстой хүмүүс нь аль хэдийн олон талаас нь бодож тохируулаад сонголт хийгдсэн байхад хэрэггүй балай тэнэг юм ярьж байж, өөртэйгөө таарсан таар шуудайнуудтай нийлээд өөрийгөө хорлож байгаа юм. Тэр Баясгалан ч билүү тэр хүн ямар зорилготой Хуланг ашиглав??? Тэр хүнийг сайн шалгах хэрэгтэй. Хулан золиос болсон юм биш үү

3  |  1
ЗОЧИН(139.5.216.41) 2024 оны 09 сарын 24

УЛСААСАА УРВАСАН Т1 ШУНАЛТ АВГАЙ ! ЯЛ ЗАВШЧИХ ГЭЭД 13 Н МЭХЭЭ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ДАА ! ТӨР ТҮМЭН НҮДТЭЙ

2  |  4
Top