Герман яагаад Украинд Taurus пуужин өгөхөөс ТАТГАЛЗАЖ БАЙГАА вэ?

2024 оны 09 сарын 24

- Олаф Шольц шахалт дор байгаа ч хурц мэдэгдэл гаргав уу -

Германы Канцлер Олаф Шольц ээлжит удаагаа “Берлин Киевт Taurus далавчит пуужин нийлүүлэхгүй” гэж мэдэгдлээ. Энэхүү далавчит пуужин нь 500 км орчим зайг туулах хүчин чадалтай. Тэрбээр мөн Украинд үзүүлэх дэмжлэгийг сулруулалгүйгээр Украин дахь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх замыг судлахыг уриалав. Шинжээчид Канцлер Украины зөрчилдөөнийг зөөлрүүлэх асуудал нь сонгогч нарт ойлгомжгүй байгаа гэж үзэж байна гэв.

Берлин Украинд холын зайн далавчит пуужин нийлүүлэхгүй гэж байгаа талаар Канцлер Олаф Шольц “Хэдийгээр олон хүн надад шахалт үзүүлж байгаа ч Би Москвад хүрч чадах далавчит пуужин нийлүүлэхгүй” гэжээ. Тэрбээр өмнө нь ч энэ байр суурин дээрээ зогсож, байр сууриа хадгалах зорилготой байсан гэдгээ онцолсон байна. Мөн Украин дахь мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх ямар боломж байгааг одоо судлах цаг болсон гэдгийг дахин цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Канцлер сөрөг хүчний хэлэлцээг Киевийг дэмжих өөр хувилбар гэхээс татгалзав. Тэрбээр “Энэ бол гэнэн хэрэг” гээд энэ үгэндээ өөртөө итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Украинд төгсгөл ирнэ

Германы зүгээс Украиныг дэмжихээ өөрчлөхгүй тухайгаа мэдэгдсэн бас нэг хүн нь Гадаад хэргийн сайд Анналена Бербок юм. Тэрбээр есдүгээр сарын 20-нд Потсдамд “ногоонуудын” сонгуулийн өмнөх арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Киев Барууны тусламжаас хараат бус байх талаар ярьжээ. Анналена Бербок “Бид энэ цаг үед Украиныг дэмжихгүй бол Украинд төгсгөл ирэх болно. Үүнийг бид зөвшөөрөхгүй” хэмээсэн байна.

Үүний өмнө есдүгээр сарын 19-нд Герман улс Киевт нийлүүлсэн зэвсэглэлийнхээ жагсаалтыг шинэчилсэн билээ. Тус жагсаалтад сэлбэг хэрэгсэлтэй 22 Leopard танк, гурван Gepard зенитийн өөрөө явагч төхөөрөмж, дрон болон бусад зэвсэг, сум багтаж байна. Германы Засгийн газрын вэб сайтад “Өнөөдрийг хүртэл Герман улсын үзүүлсэн тусламж болон цаашид үзүүлэх нийтдээ 28 тэрбум орчим еврогийн цэргийн тусламж байна” гэж мэдээлэв. Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сараас хойш Герман улс ойролцоогоор 5.2 тэрбум еврогийн тусламж нийлүүлжээ. Гэсэн хэдий ч Киев Германы эрх баригчид Таурус пуужинг Украинд нийлүүлэх эрх олгохыг шаардаж байна. Володимир Зеленський өнгөрсөн хавар өгсөн ярилцлагадаа “Олаф Шольц гадны аюул заналхийллийн өмнө улс орноо сул орхихгүйн тулд Германы хамгийн хүчирхэг зэвсгээс хагацахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн аж.

Гэхдээ түүний үзэж байгаагаар Таурус пуужинг болзошгүй цөмийн мөргөлдөөнийг таслан зогсоох хэрэгсэл гэж үзэж байгаа Канцлерын үйл ажиллагаа утгагүй гэнэ. Украины Ерөнхийлөгч “Хэрэв цөмийн дайн эхэлвэл нэг ч пуужин цөмийн цохилтоос хамгаалахгүй” гэж онцолжээ.

Герман улс пуужингаа нийлүүлэх хүсэлгүй байгаагаас гадна АНУ “F-16” сөнөөгч онгоц, ATACMS холын зайн пуужингуудаа ашиглахад тавьсан хязгаарлалтыг Зеленський шүүмжилж буй. Тэрбээр “Би үйлдэл, үг, дүгнэлтдээ үргэлж логикийг баримталдаг. Жишээлбэл, манай түншүүдийн нэг нь Украинд өнөөдөр амьд үлдэхийн тулд шаардлагатай зэвсэг өгч байгаа бус үед логикийг олж харахгүй байна. Тэд яагаад бидэнд өгөхгүй байгааг ойлгохгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Киев Германаас хүссэн пуужингаа хүлээж авбал цохилт өгнө гэсэн зорилттой” гэж онцгойлон мэдээлжээ.

Украинчууд 500 км-ийн зайн тусгалтай, хүчирхэг байлдааны хошуу бүхий Германы Taurus пуужинг хүлээн авч, жишээлбэл, Крымийн гүүр гэх мэт урд талын шугамаас хол зайд цохилт өгөхийг хүсэж байж мэдэх талаар Politico мэдээлсэн байна.

Олаф Шольц АНУ болон Их Британи Киевийг ОХУ руу өндөр нарийвчлалтай холын зайн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрөх эрмэлзэлтэй байгаа тухай “Энэ нь Украины мөргөлдөөнийг хурцатгах ноцтой эрсдэл дагуулна. Би үүнийг зөвшөөрөөгүй. Мэдээжийн хэрэг энэ нь Таурус пуужингаас өөр зэвсэгт ч хамаатай бөгөөд тэдгээрийг нийлүүлсэн бол зорилгодоо хүрч чадна” гэж иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн байна. Канцлер мөн Герман улс Украинд цэргийн тусламж үзүүлэх чадавхийнхаа хязгаарт хүрсэн гэдгийг онцолж байсан билээ.

Тэгвэл Германы иргэд Киевт барууныхан холын зайн тусгалтай зэвсэг нийлүүлнэ гэдэгт эргэлзэж байгаа аж. Энэ сард хийсэн социологийн судалгаагаар судалгаанд оролцогчдын дийлэнх нь Киевт Барууны зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар Украины Зэвсэгт хүчин Орос руу гүн цохилт өгч магадгүй гэж үзэж байна гэжээ. Судалгаанд оролцогчдын 64 хувь нь ийм байдлаар хариулсан байна.

28 хувь нь зэвсэг нийлүүлэх талд байсан бол үлдсэн хэсэг нь хариултаа шийдээгүй байна. Түүнчлэн Германы хүн амын талаас илүү хувь нь (51 хувь) ерөнхийдөө Герман улс Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг дэмжиж байна гэжээ. 38 хувь нь Киевийг цаашид зэвсгээр хангах талд зогсжээ. Судалгаанд оролцогчдын үлдсэн 11 хувь нь энэ талаар тодорхой санал бодол байхгүй байна гэж хариулсан аж.

Сонгуулийн бодол

Шинжээчдийн дүгнэж буйгаар Олаф Шольцын байр суурь сонгуулийн асуудлаас үүдэлтэй аж. Канцлер Украины хувьд болзолгүй дэмжлэг, зөрчил хурцдах зэрэг нь сонгогчдын ойлголт, дэмжлэгийг олж чадахгүй байх гэж бодож байгаа аж. Түүний нам байр сууриа алдаж, живж байна гэж улс төр судлаач нар үзжээ.

АНУ мөргөлдөөнийг бүх талаар өдөөж, шинэ зэвсэг нийлүүлж, холбоотнуудаасаа ижил зүйлийг шаардаж буй. Шольц Киевийн хүслийг биелүүлэхээс татгалзаж, улс орныхоо төлөө үүнийг хүсэхгүй байна гэж шинжээчид тэмдэглэв. Мөн ОХУ-ын тал Таурус пуужин мөргөлдөөнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй гэдгийг мэдэж байгаа гэнэ. Таурус нь тулалдааны талбарт ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөх гайхамшигт зэвсэг болохгүй ба техникийн үүднээс авч үзвэл “бооцоо тавих” эд биш. Гэхдээ улс төрийн тал дээр үүн дээр Баруун өөр нэг шат ахих болно гэсэн үг юм. Шольц улс орноо энэ эргэлтийн шалтгаан, тэр ч байтугай Оросын хохирогч болгохыг хүсэхгүй байж болох аж.

 Украины Ялалтын төлөвлөгөө бэлэн гэв

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ялалтын төлөвлөгөөг удаан хугацаанд зөвшилцсөний үр дүнд гаргасан талаараа мэдэгдэв. В.Зеленський дайныг дуусгах төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгчид танилцуулна гэж өнгөрсөн сард ярьсан бол одоо “Бидний ялалтын төлөвлөгөө бүрэн дууссан гэж хэлж болно. Бүх чухал зүйл, анхаарах ёстой асуудлыг төлөвлөгөөнд нарийн тусгасан. Хамгийн чухал зүйл нь үүнийг хэрэгжүүлэх явдал юм” гэлээ.

Украины Ерөнхийлөгчийн үзэж буйгаар энх тайвныг тогтоохоос өөр ямар ч нөхцөл байж болохгүй гэнэ.

Тэрбээр Ялалтын төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас гадна Камала Харрис болон Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нарт танилцуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ.

Зеленський түүнчлэн “Өнгөрсөн зургаадугаар сард Швейцарт болсон энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалтаас гарсан чухал үр дүнгүүдийг энэ төлөвлөгөөнд тусгасан. Ирэх арваннэгдүгээр сард дахин дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Энэ удаад бид ОХУ-ыг уулзалтдаа урина” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.114) 2024 оны 12 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.114) 2024 оны 12 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Энхтайван (66.181.190.189) 2024 оны 10 сарын 01

Ер нь нота ану гэх улс оросууд хоорондоо дайтаж бхад оролцох хэрэггүй л бсан одоо л эхнээсээ ухаарч ану гэдэг улс ер нь 50 60 оноос л миний мэдэх цөмийн бөмбөг хаяж дэлхийг сөнөөх юум их ярьж бсан ганц орос л барьж бсан харин ану нато гэх нэртэй олон улс нэгтгэж бүүр бүлэг болж дайн эхлүүлж бгаа шүү дээ тэгээд ч оросыг барахгүй л бна дөө

0  |  0
Малчин(103.161.242.189) 2024 оны 10 сарын 01

Хошин шогийн жүжигчиний төгсгөл

2  |  0
Алтай (66.181.160.5) 2024 оны 09 сарын 29

Шольц маш зөв бодлоор ирээдүйг харж байна. Германы эдийн засагт ч хохиролтой. Мөнгөөр босгосон зэвсэг байлгүй дэ. Тэгээд д ч амархан ялна гэж их эндүүрч байна. Түүхэндээ ч тийм амархан ялагдаж яваагүй улс. Ёстой хэзээ ч мартагдахгүй сунжирсан юм бол хөгшин Европ хөлд нь сунана ккк

0  |  0
Путины бөгсд хэлэе(66.181.181.71) 2024 оны 10 сарын 21

Алуурчин атигар зөнөг Путин ч ичмээр юм дөө Хойд Солонгосын бүдүүн бацааны бөгс долоож хэдэн пуужин гуйж явдаг. Украиныг 3 хоногт эзлэнэ гэж бүлтрээд 3 жил боллоо Зөвлөлт Холбоот Улсын хамаг хуучин төмрийн сэгээ устгуулаад дуусч байна дэлхийд түүнийг тоож уулздаг томчууд ч алга манай Хүрэлсүх мэтийн юмнууд гуйлга гуйж уулзах юм. Дэлхийд 2 ордог гэх Оросын арми ёстой шал арчиж сүүлдээ цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Украинд тунирхаж гэнэ зүгээр байгаа энгийн зэвсгээр тулааны талбарт байлдчих атигар шар халзан Путин чөтгөр. Зеленский бол дэлхийн томчуудтай харьцдаг том улс төрч. Украин ялна

0  |  9
Слава Украин(66.181.181.71) 2024 оны 10 сарын 21

Ольф Шольц бол аймхай улс төрч Украинд туслахгүй бол өөрсдөө байлдах болно гэдгээ мэдмээр юм. Украин зөвхөн өөрийнхөө газар нутгийг хамгаалж байгаа биш Европыг Харгис дарангуйлагч Путинаас хамгаалж байгаа шүү дээ. Украин Германы пуужинтай пуужингүй Оросын тэнгисийн хөлөг онгоц, нефьтийн нөөцийн савнууд, сум зэвсгийн агуулахууд, нисэх буудлуудад нь цохилт өгч бас байгаа өөрөө зэвсэг үйлдвэрлэдэг улс. Герман, Америк Хойд Солонгосоос ичмээр юм тэд ямар ч хориг тавихгүй пуужингуудаа Оросод өгч байгаа ш дээ. Үнэхээр мундаг юмтай юм бол айхгүй өг

1  |  6
Зочин (202.126.90.211) 2024 оны 10 сарын 21

Дайныг энх тайвны байдлаар шийдэх цаг нь болсон. Шольц ухаалаг юм.

11  |  1
О(103.212.119.27) 2024 оны 10 сарын 21

Оросыг барууныхантай хагаралдуулж дайн болгочих төлөвлөгөө л бга биз

10  |  0
Иргэн(202.126.89.210) 2024 оны 09 сарын 29

дэлхийн 3р дайн гарах аюул байна. оросууд цөмийн зэвсгээр хариу барих болно.таурас москва хүрнэ.дэлхийн төгсгөл ирнэ.

2  |  0
Зочин(66.181.161.87) 2024 оны 09 сарын 30

Хэтэрхий модон орчуулга. Тэрбээр “Би үйлдэл, үг, дүгнэлтдээ үргэлж логикийг баримталдаг. Жишээлбэл, манай түншүүдийн нэг нь Украинд өнөөдөр амьд үлдэхийн тулд шаардлагатай зэвсэг өгч байгаа бус үед логикийг олж харахгүй байна. Тэд яагаад бидэнд өгөхгүй байгааг ойлгохгүй байна” гэжээ. Яаж сэтгэхээрээ ...

5  |  0
12345(14.1.81.172) 2024 оны 10 сарын 21

Муу Ногоонжав дэлхийгээр нэг өрөнд ороод баларч бхйна даа

12  |  1
Top