Герман энэ сард Киевт “Patriot” пуужин харвах систем, өөрөө явагч “Gepard” зенит систем, 2025 онд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, “Sea King” нисдэг тэрэг зэрэг шинэ зэвсэглэл нийлүүлнэ гэж Германы канцлер Олаф Шольц Киевт хийсэн гэнэтийн айлчлалынхаа үеэр мэдэгджээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хандан хэлэхдээ, Герман Киевийг дэмжсээр байх болно гэв. “Киевээс Путин илгээх мессеж бол бид Украины ард түмэнтэй хэдий хугацаа шаардагдана төдий хугацаанд хамт байна. Бидний дэмжлэг сулрахгүй” гэж онцолжээ.
Герман улс нь Киевт нийлүүлж буй зэвсгийн хэмжээгээр хоёрт орж байна. Өнгөрсөн хугацаанд тус улс Украинд нийт 28 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд үзүүлэх амлалт өгөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Германчууд оросуудад алуулж хашраагүй л бнадаа 3 дахь удаагүй болох бий дээ