Германы “Rheinmetall”: Украинд 139 танк нийлүүлэх боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Германы “Rheinmetall” корпорац Украинд нийт 139 “Leopard” танк нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Тус корпорацын төлөөлөгч “Redaktionsnetzwerk Deutschland ” хэвлэлд ярилцлага өгөхдөө, тус компанид “Leopard 2A4” загварын 22 цэргийн машин байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл ашиглахад бэлдэж, Украинд илгээх боломжтой. Эдгээр машины засварын ажилд нэг жил шаардлагатай. Тиймээс энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр нийлүүлэх боломжтой. Мөн 2023 оны дөрөв, тавдугаар сард нийлүүлэхэд бэлэн болох “Leopard 2A4” загварын 29 машин байгаа аж. Түүнчлэн “Leopard 1” загварын 88 машиныг бэлэн болгох боломжтой гэнэ.

Энэ сарын 22-нд Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки өөрийн твиттертээ хэрэв Герман хуягт машинаа Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхгүй бол Варшав Украинд танк нийлүүлэхэд бэлэн орнуудын эвсэл байгуулна гэж жиргэжээ. Польшийн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Марчин Пшидач Польш улс Шольцоос Украинд “Leopard” танк нийлүүлэх зөвшөөрөл авна гэж найдаж буйгаа энэ сарын 23-нд илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха(103.29.144.172) 2023 оны 01 сарын 24

дУРаараа кккккк...

0  |  0
Helugaz(112.72.10.230) 2023 оны 01 сарын 24

Хас тэмдэгтэй танкууд 1945 оныхоо гутамшгийг давтах болтугай.

0  |  0
Top