Киевт нийлүүлсэн зэвсгийн техник үйлчилгээний асуудлыг хэлэлцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

 

Герман улс Украинд нийлүүлсэн зэвсэглэлийг засварлах техник үйлчилгээний төв байгуулах асуудлыг Польшийн талтай хэлэлцэж байна гэж Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт мэдэгджээ.

Түүний хэлснээр, тус төвийг Польшийн зүүн хэсэгт байгуулах асуудал хүчтэй яригдаж байна. Ингэснээр шаардлагатай үед Киевийн ашиглаж буй зэвсэг, техник, тэр дундаа гаубиц их бууг шуурхай засварлах боломжтой болно. Түүнчлэн, Ламбрехт Европын Холбооны хүрээнд зэвсэг хөгжүүлэх хамтарсан төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд энэ төрлийн зэвсгийг гуравдагч орнуудад худалдахыг хориглох шаардлагагүй гэж үзэж байна.

Үүнээс өмнө Бундестаг /парламент/ дээр үг хэлэхдээ Ламбрехт тус улс Киевт их хэмжээний зэвсэг нийлүүлж, хязгаарт тулсан гэж мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(128.1.186.65) 2023 оны 01 сарын 25

Оросуудтай бүгд л байлдаж бна даа...ингээд жаахан ялагдах маягтай болбол орос яахаас ч буцахгүй болно ш дээ

1  |  0
Top