АТГ одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 13.9 сая ам.доллар буюу 47.9 тэрбум төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирч төсөвт төвлөрүүлэх, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулаад байна.
Энэ нь зөвхөн гадаад улс орноос татан авсан мөнгөн дүн бөгөөд сүүлийн 4 жилд нийт 3 их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд гаргасан ажлын үр дүнг товчхон дурдахад, авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлсэн хохирлын хэмжээ 2022 онд 70.3 тэрбум, 2023 онд 90.5 тэрбум төгрөг буюу хоёр жилийн хугацаанд нийт 160.8 тэрбум төгрөг, төрийн байгууллагын иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал чирэгдэл үүсгэсэн 2022 онд 32, 2023 онд 30 үйлчилгээг таслан зогсоож, үйлчилгээг хялбарчлах, хүний оролцоог багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )