Монгол Улсад орчин цагийн Дипломат алба үүсэж хөгжсөний 113 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны ууган сайд Чин Ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын 33 дахь уламжлалт тэмцээнийг Монголын шатрын холбоотой хамтран 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, оролцогчдын чансаа дээшилж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, Монголын шатрын холбооны төлөөлөл, Өсвөрийн УАШТ-ний аварга шатарчид, дотоод чансааны эхний 100 байранд багтаж буй нийт 92 шатарчин оролцож, ур ухаан, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөв. Үүнд:
Тэргүүн байр Их мастер Б.Гүндаваа
Дэд байр Спортын мастер Г.Сүхбат
Гутгаар байр Олон улсын мастер Ү.Агьбилэг
Дөтгөөр байр Их мастер Б.Хатанбаатар
Тусгай байр
Эмэгтэй тэргүүн байр Э.Энхрий
Эмэгтэй дэд байр Эмэгтэй их мастер А.Энхтуул
Гадаад харилцааны яамны нэрэмжит шагнал
Өсвөрийн шилдэг шатарчид
Ахмад шилдэг шатарчид
50+ эрэгтэй шилдэг шатарчин Олон улсын шатрын холбооны мастер З.Бямбаа
65+ эрэгтэй шилдэг шатарчин Олон улсын мастер Л.Мягмарсүрэн
50+ эмэгтэй шилдэг шатарчин Эмэгтэй олон улсын мастер Г.Баярмаа нар тус тус шалгарав.
Сэтгэгдэл ( 0 )